Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг удахгүй өргөн барихаар болж, намууд ид тохиролцож байгаа тухай эх сурвалжууд мэдэгдэх болов. Ийм магадлал үнэндээ өндөр. Хаврын чуулган завсарлахад арав хүрэхгүй хоног үлдсэн ч үлдсэн хоногт оруулж ирээд баталчихаж болзошгүй.
Эрх баригч намууд ашиг сонирхолтой хуулиа чимээгүйхэн байлгаж байгаад "БУСАД" ангилалдаа багтаан "ЯАРАЛТАЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ" хэмээх сайхан нэрийн дор хэлэлцсэн нэр хэмээгээд баталчихдаг. Өмнөх өдөр нь өргөн бариулаад маргааш нь баталчихдаг түүх манай парламентад зөндөө.
ЭЦЭГ хууль хэмээн өргөмжилж, баргийн гар хүрч зүрхлэхгүй гэх мөртлөө шийдвэр гаргагчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм замаар шийдчихсэн урд өмнөх туршлага ч бий. Их шуурхай хоорондоо тохироод л шийдчихдэг. Энэ удаад ч эл байдал давтагдах магадлал өндөр байна. Хаврын чуулган наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд завсарлана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 9-нд өргөн бариулаад, 10-нд батлахаас буцахгүй нөхдүүд Их хуралд зөндөө байгаа.
Яригдаж буй нэмэлт өөрчлөлтийг яаравчлан батлах тал дээр эрх баригч намууд санал нэгдсэн нь намуудын нөлөө бүхий кадруудын хэвлэлд өгсөн ярилцлагаас ч тодорхой харагдаж байгаа юм.
Энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, УИХ-д суудалтай улстөрийн намуудын төлөөллөөс бүрдүүлсэн.
Ажлын хэсгийн ахлагч нь Н.Батбаяр, гишүүдэд: Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Баярцогт, Л.Болд, Н.Батцэрэг, С.Оюун байгаа юм. Сүүлийн мэдээллээр намуудын тохиролцоо арай дэндсэн учир Л.Цог ажлын хэсгээс гарсан гэх.
Дээрх ажлын хэсэг Үндсэн хуульд 15 өөрчлөлт оруулахаар боловсруулсан гэдэг ч яг ямар өөрчлөлтүүд вэ гэдэг нь барин тавин тодорхой болоогүй ч дараах сураг чимээ бий.
-Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс шууд сонгодгийг болиулж парламентаас сонгоно. Парламент дээр нэмэгдэж Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын ИТХ санал өгөх эрхтэй байна.
-УИХ-ыг хоёр танхимтай болгоно.
-УИХ-ын даргыг хурал даргалагчийн үүрэгтэй болгож, тухайн чуулган бүрт өөр өөр гишүүдийг шинээр сонгоно.
-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ. Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлнэ. УИХ-аар баталдгийг болиулна. Шинэ Ерөнхий сайд гарах бүрт Засгийн газрын шинэ бүтэц бий болдгийг болиулна. Яамдын тоог багасгаж есөн яамтай болгоно.
-Орон нутгийн сонгуульд намуудыг оролцуулахаа болино.
-Сумын Засаг даргыг иргэд нэр дэвшүүлж, иргэдээс шууд сонгодог болно
-Хотуудын статусыг сэргээнэ
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болдгийг болиулна
-Чуулганы хуралдааны ирцийн босгыг 66 хувь болгоно гэх мэт.
Эдгээр асуудлын заримд нь ажлын хэсгийн гишүүд санал нэгдэж, зарим дээр нь зөрчилдсөн гэх. Гэхдээ наанаа ажлын хэсэг боловсруулж байгаа нэртэй боловч цаанаа эрх баригч намуудын гол хүмүүс тохироо хийж байна гэх мэссэж шаргал ордон хавиас сонсогдоно.
Хэрвээ нэмэлт өөрчлөлтийг их хурал ашиг сонирхолтой, түргэн түүхий хийвэл парламентын гадна хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр байгаа. Үүний эсрэг улстөрийн бүлэг, хүчнүүд захаасаа аван дуугарч эхэлсэн. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол заавал олон нийтийн оролцоог хангасан байхаар хуульчилсан бөгөөд энэ үүрэг нь УИХ-д бий юм.
Хуульд зааснаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн цикл эхлэхээс зургаан сарын өмнө оруулсан байх бөгөөд төслийг боловсруулах, өргөн барих, батлах, мөрдөж хэрэгжүүлэхэд олон нийтийг оролцуулах ёстой. Хэрвээ ил тод байдлыг хангаж, хуулийн дагуу хийхгүй бол дорхноо засаглалыг хямралд оруулах нөхцөл байдал өнөөдөр улс төрийн хүрээнд бий болчихоод байгаа. Энэ болгоомжлолын үүднээс хаврын чуулганаар батлахгүй орхивол ирэх намрын чуулганы хэлэлцэн батлах гол хуулийн нэг байх нь гарцаагүй юм.