УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг баталлаа.
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянган хүүхэд байдгаас гуравны нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд харах асрах хүнгүйгээс гэртээ цоожлуулах, эсвэл эсвэл эцэг, эхийн нэг нь цэцэрлэгийн насны хүүхдээ харахын тулд ажил хийхгүйд хүрдэг. Энэ нь ядуурлын бас нэг шалтгаан болж байна хэмээн уг төслийг дэмжигч гишүүд хэлж байв.
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянган хүүхэд байдгаас гуравны нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.
Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 2-5 насны 15 хүртэлх хүүхдийг хамруулна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамааруулж болно. Хүүхэд харах үйлчилгээнд 56 мянган хүүхэд хамруулна гэж тооцвол 60 тэрбум төгрөг шаардлагатай.
Ийм тооны хүүхдийг цэцэрлэгээр хангая гэвэл нийт зардал нь 600 тэрбум төгрөг. Төрөөс эцэг, эхэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож цалин өгөөд хүүхдийг нь харуулбал 130 тэрбум төгрөг болно.
Тэгэхээр өнөөгийн нөхцөлд манайд хүүхэд харах үйлчилгээ хамгийн боломжтой хувилбар гэж уг хуулийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тайлбарлав.
Төрөөс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэг хүүхдийн 116 мянган төгрөгөөр тооцож санхүүжилт олгодог. Харин гэртээ байгаа хүүхдүүд ийм санхүүжилтийг хүртэж чадахгүй байна. Төрийн үйлчилгээг хүүхдэд жигд хүргэх зорилго энэ хууль хэрэгжсэнээр биелэгдэнэ хэмээн УИХ-ын гишүүд хэлж байлаа.
Хүүхэд харах үйлчилгээг ирэх есдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төсөлд тусгасан байсныг хэлэлцүүлгийн явцад 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болгон өөрчиллөө. Энэ жил уг хуулийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 60 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс гаргах боломжгүй гэж Сангийн сайд Ж.Эрдэнэбат албан ёсоор мэдэгдсэн байна.
Хүүхэд харах үйлчилгээг хүн амьдрах боломжтой, ердийн байранд явуулахаар хуульчилжээ.
Хүүхэд харах үйлчилгээг ирэх есдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төсөлд тусгасан байсныг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болгон өөрчилж баталлаа. Энэ жил уг хуулийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 60 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс гаргах боломжгүй гэж Сангийн сайд Ж.Эрдэнэбат албан ёсоор мэдэгдсэн байна.
УИХ-д дахь МАН-ын бүлгийнхэн энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ хэрэгжүүлэх хугацаанд нь анхаарах ёстой. Төсөл дээр бол уг хуулийг ирэх есдүгээр сараас хэрэгжүүлнэ гэж заасан.
Хүүхэд аюулгүй, ая тухтай орчинд байх боломж бүрдүүлэхийн тулд байрны стандарт шаардлагыг хангахад хугацаа хэрэгтэй. Мөн хоолны стандартыг батлах нь зөв хэмээн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүлгийнхээ байр суурийг хэллээ.
Цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар гэртээ байгаа хүүхдүүдийг энэ үйлчилгээнд хамруулах гэж яаран хууль батлаад, бэлтгэл хангалтгүйн улмаас хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхдүүд эрсдэлд орвол яах вэ гэсэн асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд хэлж байсан.
УИХ-ын гишүүд байр суурийн ийм зөрчилтэй байсан ч санал хураалт явуулахад Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжлээ.
УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийн төсөв нь хэдэн их наядаар тоологдох санхүүжилт шаардаж байна. Олон хуулийн төсөл эдийн засгийн бодит боломжоос хэдэн арав дахин давсан “мөрөөдлийн жагсаалт” болоод байна. Гишүүд төсөл хэлэлцэхдээ энэ тал дээр анхаараарай” хэмээн сануулсан.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нийгэмд хүлээлт үүсгэсэн хэмээн гишүүд хүч түрэн баталлаа. Нэгэнт төсөвгүй гэж Сангийн сайд нь хэлээд байхад баталсан энэ хуулийнхаа санхүүжилт, хэрэгжилтэд хууль баталсан УИХ-ын гишүүд өөрсдөө илүү анхаарал тавихгүй бол болохгүй биз ээ.