Үндэсний их баяр наадмаар монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг өнөөдөр Хурдан морины салбар хороо танилцууллаа.
Морин спорт уяачдын холбооноос хольж уралдуулвал монгол адууны онцлог гарч ирэхгүй байна гэсэн хүсэлт тавьсны дагуу 2011 оноос эхлэн тусад нь уралдуулдаг болжээ.
Энэ жил долоодугаар сарын 13-ны өдөр эрлийз морьдын уралдааныг зохион байгуулах бөгөөд насаар нь дээд, дунд, бага гэж гурав ангилан уралдуулах юм байна.
- Дээд нас- азарга, их нас, соёолон
- Дунд нас- хязаалан, шүдлэн
-
Бага нас- даага дангаараа уралдана.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар:
"Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно" гэлээ.
Тус журамд зааснаар сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзнэ.
- Азарга, соёолон -140 см
- Их нас -141 см
- Хязаалан -137 см
- Шүдлэн -132 см
- Даага -127 см
Хэрвээ сэрвээний өндөр дээрх хэмжээнд хүрэхгүй боловч биеийн ерөнхий галбир нь, бие цогцсын хувьд эрлийз адуу бол монгол морьтой уралдуулахгүй юм байна.
Харин удам угшил нь тодорхойгүй, эрлийз байж болзошгүй морьдыг уралдуулахаас хоёр хоногийн өмнө үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг хандах хэрэгтэй гэлээ.