УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг УИХ-аар өчигдөр батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг танилцууллаа. Эмэгтэй гишүүд энэ төслийг гаргах, УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд 2012 оноос хамтарч ажиллаж эхэлжээ.
Тиймээс эмэгтэй гишүүд бүгд хуулийн төсөл боловсруулахад санаачилга гарган ажилласнаа юун түрүүнд онцлов. Энэ хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: 18-60 насны Монгол Улсын иргэн хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлнэ. Аж ахуйн нэгж бол цэцэрлэгийн стандартаар боловсролын байгууллагын үүрэг гүйцэтгэнэ.
Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. 3 иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Малчид, цэргийнхэн, уул уурхайн байгууллагынхны хүүхдэд зориулсан явуулын үйлчилгээг бий болгохоор хуульчилсан. Хүүхэд харах хүн сургалтад сууж, сертфикат авна.
Тухайн жилд хэчнээн хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулахыг Засгийн газар төсөв хөрөнгөдөө нийцүүлэн жилд квотыг тухайн жилдээ зарлана. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Орон сууцанд байгаа иргэн хүүхэд харах үйлчилгээ явуулахдаа өөрийн амьдарч байгаагаас тусдаа өрөөнд хүүхэд харах үйлчилгээ явуулна.
Цэцэрлэгтэй өрсөлдүүлэхгүй. Гэр хороололд хүүхэд харах үйлчилгээ явуулбал өөрийн гэрт биш, хашаандаа тусдаа гэр барих хэрэгтэй. Хувьсах зардлыг санхүүгийн дэмжлэг гэж улсаас өгнө. Эцэг, эхээс авах мөнгөний дээд хязгаарыг ХАХНХЯ баталж өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй авна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Энэ хуулиар нэг хүүхдэд ноогдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил буюу сарын 116 мянган төгрөг байхаар тогтоосон. Төрөөс цэцэрлэгийн хүрэлцээг хангаж чадахгүй байгаа учир энэ орон зайг бөглөх чухал үйлчилгээ гэв.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Хотын хувьд гэр хороололд л цэцэрлэг дутагдалтай байгаа. Хуулийн төсөл боловсруулахтай холбоотой бид Сонгинохайрхан дүүрэгт туршилтын журмаар энэ үйлчилгээг явуулсан. Тус дүүргийн 2-6 насны хүүхэдтэй гурван ээж тус бүр гурван хүүхэд нэмж аваад, хамтарч байшин түрээслэн энэ үйлчилгээг эрхэлсэн.
Тэгэхэд хүүхдийн хоолны мөнгө нэг хүүхдэд 176 мянган төгрөг, ээжүүдийн сарын цалин тус бүр 400 мянган төгрөг болж байсан. Эцэг, эхээс сард 50-60 мянган төгрөг аваад энэ үйлчилгээг явуулж болох тооцоо гарсан. Орон сууцанд бол нэг хүүхдэд оногдох талбай 2 метр квадрат байна.
-Хяналтыг хэн тавих вэ?
Ц.Оюунгэрэл: Эцэг, эх хүүхдээ харуулахдаа хүүхэд харагчтай гэрээ байгуулна. Үйлчилгээ явуулахад эцэг, эхчүүд хяналт тавих ёстой. Мөн энэ үйл ажиллагааг хариуцсан улсын байцаагч гарна. Дээр нь тухайн баг, хорооны Засаг дарга ариун цэвэр, аюулгүй байдал талаас хяналт тавина.
Зөрчил гарвал сануулна, торгоно, тусгай зөвшөөрлийг цуцална. Гурван давхар хяналтын дор үйл ажиллагаа явуулна гэсэн үг юм. Өөрийнхөө гурван хүүхэд дээр нэмж, хоёр хүүхэд авч болно. Харин өөрийн таван хүүхдийг харах бол улсаас мөнгө өгөхгүй байхаар хуульчилсан. Учир нь хүүхдээ харах нь эцэг, эхчүүдийн үүрэг гэж үзсэн гэлээ.
Зургийг Б.Бямба-Очир