Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өнөөдөр наадмын уралдааны талаар мэдээлэл хийлээ.
Уламжлалт ёсоор
- долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд
- долоодугаар сарын 11-нд азарга, их нас
- долоодугаар сарын 12-нд соёолон даага
- долоодугаар сарын 13-нд эрлийз морьд уралдана.
Мөн 13-нд болдог Уяачдын наадмаар “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр болох юм.
Энэ жил гантай, Хүй долоо худагт зүлэг ногоо тааруу байгаа учир уралдааны морьд өлдөх, улмаар эндэх эрсдэлтэй, тиймээс эрсдлийг сайтар тооцохыг Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар анхаарууллаа.
Гантай байгаагаас болоод уралдааны замыг богиносгох эсэхийг лавлахад "Морин спорт уяачдын холбооноос хүсэлт тавибал уралдааны замыг богиносгох эсэхийг шийдвэрлэдэг. Одоогоор тийм хүсэлт ирээгүй байгаа учир уралдааны замыг богиносгоогүй" гэлээ.
Стандартын шаардлага хангасан хувцас өмсөөгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй
Унаач хүүхдүүдийг стандартын шаардлага хангасан малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсөхийг анхааруулж, хэрвээ энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй болохыг анхааруулав.