Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаа энэ сарын 1-нд боллоо. Нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 28 хоногийн хугацаатай, 15 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалахаар нийтэд мэдээлжээ.
Ингэхэд 25.5 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирсэн байна. Энэ нь ч аргагүй юм. Учир нь ЗГҮЦ-ны жигнэсэн дундаж хүү 14.885 хувь буюу маш өндөр байгаа нь худалдан авагчдад ашигтай.
Өндөр хүүтэй, эрсдэл багатай ЗГҮЦ-ыг голдуу арилжааны банкууд худалдан авч байна. Энэ үзэгдэл удаан үргэлжилбэл олон нийтэд сөрөг нөлөөтэй аж. Учир нь арилжааны банкууд иргэд, ААН-үүдэд олгох зээлээ хумин, нөөцөө ЗГҮЦ-нд зарцуулж байна.