Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хийсэн чухал уулзалтуудын нэг нь Их Британийн “Эйшиа хаус” байгууллагатай хамтран зохион байгуулсан Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалт байлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британийн Парламентын гишүүн, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэрыг хүлээн авч уулзжээ. Тэд хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гээд олон асуудлаар санал солилцлоо.
Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалтад “Эйшиа хаус”-ын гүйцэтгэх захирал Майкл Лоренс, Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцож, мэдээлэл хийлээ.
“Эйшиа хаус” нь ашгийн бус, улс төрийн бус байгууллага бөгөөд Азийн орнуудыг төлөөлсөн Британи дахь хамгийн том байгууллага юм. Уулзалтыг нээж “Эйшиа хаус” байгууллагын гүйцэтгэх захирал Майкл Лоренс “Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийн байгууллагад хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлээд, манай байгууллага Монгол Британиийн хооронд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэлээ.

Засгийн газрын тэргүүн хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалтад хэлсэн үгэндээ “Өнөөдөр олон хүн Монгол Улсыг сонирхон ирснийг харах сайхан байна. Манай Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах чиглэлээр олон арга эрэлхийлж байна. Энэ хүрээнд миний бие хэд хэдэн оронд айлчиллаа” гэсэн юм.
Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал, боломжуудын талаар мэдээлэл хийж, гадны хөрөнгө оруулагчидтай хэд хэдэн томоохон мега төсөл эхлүүлж байгаа, Монголын Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх орчныг дэлхийн түвшинд хүргэхийн тулд идэвхийлэн ажиллаж буйг онцлоод Монголд хөрөнгө оруулалтын таатай орчин, хамтран ажиллах боломж нээлттэй гэжээ.
Энэ уулзалтын үеэр Хөрөнгө оруулалтын газар Их Британийн “Эйшиа хаус”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр Британийн хөрөнгө оруулалтыг Монгол руу татах, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудыг холбох, хоёр улсын хамтарсан бизнес арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсад бизнес эрхлэх боломжийн талаар Британийн өндөр чадавхи бүхий хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг олон боломж нээгдэх юм.
Санамж бичгийн ач холбогдлын талаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар зөвхөн хөрөнгө оруулалт бус худалдааны чиглэлээр, худалдаа хариуцсан бусад төрийн байгууллагатай ч манай газар хамтран ажиллана гэжээ.
Бизнес уулзалтад 120 гаруй бизнес төлөөлөгч оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.