Улс оронд болон дэлхий дахинд өрнөсөн үйл явдал, үндэсний портал GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, сурвалжлагыг тоймлон хүргэж байна.
- "Чингис хаан" Гранпри 2016 оны Риогийн олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээн Буянт-Ухаа спортын төв ордонд өнөөдөр эхэллээ. Тэмцээний талаарх бүхий мэдээллийг Та ЭНД-ээс авна уу.
- УИХ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийлээ.
- УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс өчигдөр батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
- Тавантолгойн гэрээний төсөлд хийсэн дүгнэлтээ Ажлын хэсгийнхэн гаргаж, өнөөдөр УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
- Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан, Монголбанк их хааны хөрөг бүхий мөнгөн зоос захиалгаар хэвлүүлжээ.
- УИХ-аар өчигдөр батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлч Э.Энхмаагийн бичсэн “Төсөвгүй хууль батлагдлаа” нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.
- Засгийн газраас нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 28 хоногийн хугацаатай, 15 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалахаа нийтэд мэдээллээ.
- Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өнөөдөр наадмын уралдааны талаар мэдээлэл хийлээ.
- Монголбанкнаас тооцдог суурь инфляци 2015 оны тавдугаар сарын байдлаар жилийн 10.2 хувийн өсөлттэй буюу 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.
- Сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг нийтлэлдээ хаврын чуулган завсарлахад арав хүрэхгүй хоног үлдсэн ч үлдсэн хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирээд баталчихаж болзошгүй гэж бичжээ.
- Дэлхийн томоохон кино наадмуудад нэр дэвшиж, олон шагналыг авсан Холливудын шилдэг уран бүтээлүүдийг баяр наадмын бэлэг болгон 30-50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр 7-р сарын 1-20-ныг хүртэл үзэх эрхийг Юнивишн нийт хэрэглэгчиддээ олгож байна.
- Үндэсний их баяр наадмаар эрлийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмыг өнөөдөр Хурдан морины салбар хороо танилцууллаа.
- Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана.
- ИБУИНВУ-д айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ллойдс” компанийн захирал Жон Нэльсоныг хүлээн авч уулзлаа.
- ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2014 оны төгсөлд улс орныхоо эдийн засаг, улс төрийн байдлын талаар хийлгэсэн хэвлэлийн хурлыг G20 нэвртүүлэг Монгол орчуулгатайгаар Таны сонорт хүргэж байна.