Английн “Би-би-си” компани мянга гаруй хүнийг ажлаас халах болсон тухай мэдэгдлээ. Зурагтын төлбөр буурсантай холбоотой ийм арга хэмжээ авч байгаа гэнэ.
Ийм төлбөрөөр санхүүждэг тус байгууллага өнгөрсөн хугацааны төлбөрт 150 сая фунт стерлинг дутуу авсан аж. Английн ихэнх гэр бүлүүд зурагт үздэггүй учир ийм төлбөр өгөхөөс татгалзсан хэмээн компанийн ерөнхий захирал Тони Холл ярилаа.
Мянга гаруй хүнийг ажлаас халснаар 50 сая фунт хэмнэх тооцоог гаргасан тухай “Би-би-си”-гийн сурвалжлагч Дэвид Силлито онцолсон байна.