АНУ-ын тэргүүлэх баян гэр бүлүүдийн жагсаалтыг “Forbes” сэтгүүл гаргадаг уламжлалтай бөгөөд хоёр жил дараалан “Walmart” сүлжээ дэлгүүрүүдийн эзэд болох Уолтоны гэр бүл тодорчээ.
“Walmart”-ын зургаан өв залгамжлагч дэлхий дахинаа тархсан сүлжээ дэлгүүрийн 54 хувийг эзэмшдэг гэнэ. Эдгээр хөрөнгийн хэмжээ 149 тэрбум ам.доллар хэмээн тус сэтгүүл онцлов.
Кохын гэр бүл уг жагсаалтад хоёрт бичигдэж байгаа юм. Тус гэр бүл “Koch Industries” компанийг эзэмшдэг бөгөөд нийт хөрөнгө нь 86 тэрбум ам.доллар аж. Тус компани үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, газрын тосны боловсруулалт, химийн үйлдвэрлэл зэргийг эрхэлдэг юм байна.
Гуравт Марсын гэр бүл орсон аж. Амттан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг Марсын хөрөнгө 80 тэрбум ам.доллар хүрдэг гэнэ. “Mars” компанийг үндэслэгч Фрэнк Марс 1911 онд гэртээ хийсэн чихэр худалдаанд гарган анх бизнесээ эхлүүлжээ.
Жагсаалтанд нийт 193 гэр бүл багтсан бөгөөд тус бүрийн хөрөнгө нь 1.2 тэрбум ам.доллараар хэмжигддэг юм байна. Харин нийтдээ 1.3 их наяд ам.долларын хөрөнгө эзэмшдэг аж.
Гэрэл зургийг huffingtonpost.mn-ээс ашиглав,