Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн найман дүүрэгт баригдаж буй барилга байгууламжинд хяналт шалгалт хийсэн байна. Тус шалгалтанд ойролцоогоор 544 объект, 10976 ажилтан, 107 байгууллагын 297 өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэл хяналт хамрагджээ.
Шалгалтын үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулаагүй, нийт ажилтны, шинээр ажилд орж байгаа ажилтны, өөр ажилд шилжин ажиллаж байгаа ажилтны сургалтыг зохион байгуулаагүй, үйлдвэрлэлийн осол, цахилгааны аюулгүй байдлын шаардлага хангаагүй, өргөх зөөх тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг аваагүй, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам стандартыг хангаж ажиллаагүй зэрэг 830 зөрчил илэрчээ.
Иймд зөрчил илэрсэн газруудад тодорхой арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулж, 44 байгууллагад 44 263.0 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан байна. Мөн 118 байгууллагад 652 заалт бүхий шаардлага өгчээ.
Түүнчлэн хяналтаар 352 байгууллагыг Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад
- 60 байгууллага их,
- 203 байгууллага дунд,
- 89 байгууллага бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.