"Чингис хаан" Гранпри тэмцээнд Лондонгийн олимпийн дөрвөн аварга барилдсаны нэг нь Японы жүдоч Каори Мацүмото.
Алтан медаль авах зорилго өвөртлөн ирсэн түүний хувьд хагас шигшээд Д.Сумъяад ялагдсан.
Тэрээр хүрэл медалийн төлөө Австрийн жүдоч Сабринаг цэвэр ялж медалийн тавцанд гарсан.
Түүний хувьд хүрэл медаль хүртсэндээ сэтгэл дундуур байсан бололтой.
Шагналын тавцангаас бууж ирсний дараагаар хүрэл медалиа өөрт нь баяр хүргэсэн зохион байгуулалтын ажилтан залууд, цэцгээ нэг охинд өгчихөв.
Медаль авсан залуугийн хувьд ихэд гайхаж олимпийн аваргаас "Надад өгч байгаа юм уу. Барьж байх юм уу" гэхэд "Аваа" гэчихээд шууд явчихав.
"Чингис хаан" Гранпри тэмцээний алтан цомыг ихэд билгэшээдэг Япончуудын хувьд нэг алтан медаль хүртсэн юм.
"Чингис хаан" Гранпри тэмцээний мэдээллийн спонсор GoGo news agency
"Чингис хаан" Гранпри тэмцээний мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.