Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл энэ оны эхний таван сард 20 орчим хувиар нэмэгдэж, 330.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс
- Eс ариутгал, усан хангамж 29.9 тэрбум,
- Цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл 300.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Эрчим хүчний яамны мэдээлснээр тайлант хугацаанд 366 сая киловатт цаг цахилгаан үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар нэмэгдсэн. Гэвч төлөвлөгөөнөөс 2.3 хувиар дутсан байна.
Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 гаруй хувийг бүрдүүлдэг ДЦС-4 ТӨХК хүчин чадлаа өргөтгөсөн нь эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхэд гол түлхэц үзүүлж байгаа аж. Энэ оны эхний таван сард
- ДЦС-4 ТӨХК 254 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэсэн бол
- ДЦС-3 ТӨХК 50.5 сая киловатт цаг,
- Салхитийн Салхин цахилгаан станц 15.6 сая киловатт цаг,
- Дөргөний УЦС 2.5 сая киловатт цаг цахилгаан үйлдвэрлэжээ.
Мөн зургадугаар сарын 25-нд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвийн эрчим хүчний системтэй холбосон байна. 35 кВ-ын 5.1 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажилд шаардагдах 270 сая төгрөгийн санхүүжилтийг “Rio Tinto” групп, “Оюу Толгой” компаниас санхүүжүүлсэн гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Э.Нарантунгалаг
Зургийг С.Батсайхан