Дэлхийн газрын тос болон байгалийн хийн хамгийн том зургаан компанийн нэг болох “BP” буюу “British Petroleum” 18.7 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр боллоо.
2010 онд тус компани Мексикийн буланд 3.1 сая баррель газрын тос асгасан тул энэхүү хохирлыг барагдуулах ёстой гэж АНУ-ын шүүх үзэж байсан юм. “BP” компани 2013 онд АНУ-ын шүүхийн эсрэг заргалдсан ч заргаа авч чадаагүй ажээ.
Харин энэ асуудлыг ийнхүү 18.7 тэрбум ам.долларын торгуулиар бүрэн хааж байгааг ойрын эх сурвалжууд мэдээллээ. Энэ нь байгаль орчныг бохирдуулсан хэрэгт ногдуулж буй хамгийн их хэмжээний торгууль болж байна. Тухайлбал “BP” компани цэвэр усны актыг зөрчсөнийхөө төлөө 5.5 тэрбум ам.доллар төлөх бол газрын тос асгарсны улмаас хордож амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд мөн нөхөн төлбөр олгох ажээ.
О.Анударь