Хэдхэн хоногийн дараа Монголчууд бидний удаан хүлээсэн баяр наадам болно. Энэ жилийн наадамд аль нутгийн бөх шөвгөрч, хэний хурдан хүлэг тоосоо өргүүлэн, хэн гэдэг мэргэн харваач цэц мэргэнээ гайхуулах болдоо хэмээн наадамчин олон дор бүрнээ хүлээж буй. Үндэсний томоохон баяр наадам ойртохтой зэрэгцэн хамгийн их ажилд дарагддаг хүмүүс телевизийн уран бүтээлчид байдаг.
МҮОНТ-ийн захирал Л.Ариунбаттай ярилцан, наадамчин олондоо зориулан ямар хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа талаар ярилцсан юм.
-Наадам ойртлоо. Наадмын өдрүүдэд орон нутаг гэлтгүй хотын иргэд ч танай телевизийг сонгон үзэх дуртай байдаг. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог юу вэ?
МҮОНТ-ийн хамт олон энэ жилийн баяр наадмын үйл ажиллагааг дөрвөн эх үүсвэрээс буюу дөрвөн өөр газраас шууд дамжуулна. Уран бүтээлчид Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Чингисийн талбай болон 600 студиэс болж буй үйл явдлыг газар дээрээс нь шуурхай дамжуулах юм. Ингэж ажиллахад текникийн маш том хэмжээний дэд бүтэц шаардагддаг. Бусад телевизийн хувьд энэ нь бараг л боломжгүй. МҮОНТ энэ жишгээр 3 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай.
Энэ сарын 11, 12, 13-ны өдрийн шууд нэвтрүүлгийн хөтөлбөрөө бид бүхэлд нь "Хотол баясгалант Монгол наадам" гэж нэрлэсэн.
Хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэлдэг. Хүй долоон худагт ажиллах баг айргийн 5-д орсон морьдын талаар мэдээлэл өгсний дараа үзэгчид тэдгээр хурдан морьдыг уяж уралдуулсан уяач болон унаач хүүхдүүдтэй хийх ярилцлагыг 600 студиэс үзэх юм.
Үүний сацуу үндэсний өв уламжлалыг танилцуулсан агуулгатай, цэнгээнт нэвтрүүлгүүд ч бэлдсэн. Жил бүрийн наадмаар манай телевизийн уран бүтээлчид “Дөрвөн бэрх нэвтрүүлгийг хүргэдэг. Уралдаант, цэнгээнт энэ нэвтрүүлэгт энэ удаад лам нар оролцоно.
-Өөр байгууллагуудтай хамтран бэлтгэж буй нэвтрүүлэг бий юу?
Өвөр Монголын Одон телевиз наадамчин олонд зориулан мэндчилгээ явуулна.
Аймгийн засаг нар мөн нутгийн олондоо болон нийт үзэгчдэд зориулан мэндчилнэ. Ингэснээр бид нийт Монгол үндэстнүүд наадаж байна гэсэн санааг гаргах гэсэн юм. Одон телевизтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд бидний бэлтгэсэн наадмын нэвтрүүлгүүдийг Одон телевизээр бүрэн эхээр нь цацахаар болсон. Одоогоор эндээс тэдний эфирээр шууд дамжуулах техникийн нөхцөл бүрдээгүй байна. Энэ телевиз дэлхийн 56 оронд нэвтрүүлгүүдээ хүргэдэг юм байна лээ.
-“Хотол баясгалант Монгол наадам” хөтөлбөрийг бэлтгэж буй багийг танилцуулахгүй юу?
Манай телевизийнхэн бүрэн бүрэлдэхүүүнээрээ буюу 250 гаруй хүн ажиллаж байна. Наадмаар бидэнд амрах эрх байдаггүй. Шууд нэвтрүүлэг дамжуулах учраас манай нүүр царай болсон бүх хөтлөгчид ажиллана. Цоодол, Ичинхорлоо, Бадамсамбуу зэрэг үе үеийн хөтлөгчид ажиллана. Хөтөлбөрийн ерөнхий найруулагчаар “Огцом эргэлт”,“Өдөр өдрийн нар” зэрэг олон ангит киног найруулсан залуу найруулагч Гантулга ажиллаж байна. Цэнгээнт нэвтрүүлгээр дагнан ажиллаж байсан найруулагч. Ерөнхий редактораар нь мөн л манай телевизийн бүтээсэн, олон ангит кино зохиолуудыг бичсэн Наранцогт ажиллаж байна.
-Та түрүүн “Дөрвөн бэрх” нэвтрүүлгийг дурдсан. Үүн шиг жил жилийн наадмаар үзэгчдэд тогтмол хүргэдэг ямар нэвтрүүлэг байдаг вэ?
Наадам бол үндэсний спорттой салшгүй холбоотой учраас үндэсний спортын нэвтрүүлгүүд голлодог. “Адуучин”, “Манлайн баясгалан”, “Уухай” зэрэг Эрийн гурван наадмын нэвтрүүлгүүд бий. Монгол үндэсний зан заншил бидэнд өвлөгдөн ирэхдээ Эрийн гурван наадмын дэг жаягт шингэн хадгалагдсан байдаг.
Иймд бид бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааг спорт гэж харахаас гадна өв уламжлал юм шүү гэдгийг нь бататган сануулахыг хичээдэг. Иймд энэ жил анх удаа “Чандмань наадам”-цэнгээнт, уралдаант нэвтрүүлгийг хүргэнэ. Эрийн гурван наадмын буюу бөх, сур, морин уралдааны тус бүр нэг төлөөлөгч наадамдаа хэрхэн бэлтгэж байгааг нь реалити шоу хэлбэрээр залуучуудад хүргэхээр бэлтгэж байна. Энэ сарын 5-наас эхлэн энэ нэвтрүүлэг өдөр бүр 45 минутаар хүрч эхэлсэн.
МҮОНТ баяр наадмын үйл ажиллагааг шууд дамжуулах тал дээр туршлагажсан. Энэ жилээс эхлэн бид үзэгчдэд үйл явдлыг шуурхай дамжуулахыг сацуу мэргэжилтнүүдийн тайлбар, дүгнэлтэд мөн анхаарч байна. Жишээ нь бөхчүүд ямар мэх хийв, ур чадвар нь ямар байгаа зэргийг мэргэжлийн бөх судлаач, хоббигоо мэргэжил шахуу болгон хөгжүүлсэн жирийн нэг бөх сонирхогч зэрэг хүмүүс хамт суугаад дүгнэх юм.
“Тэр бөхийн нэр хэн бэ” гэж нэрлэсэн энэ нэвтрүүлэг 10-ны орой гарна. Өнгөрсөн жилийн наадмаас өнөөдрийг хүртэлх хугацаанд болсон бүх барилдааныг эргэн харж, өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгөх юм. Наадмаар иргэдийн 80 орчим хувь нь бөхийн барилдаан, 15 хувь нь хурдан морь, үлдсэн хувь нь сур харваа үздэг гэсэн судлагаа байдаг юм билээ.
Наадам бол бидний хамгийн том баяр. Мөн энэ баяр бидэнд түүхээ эргэн харах боломж олгодог. Тийм болохоор“Хотол баясгалант Монгол наадам” хөтөлбөр МNB-гийн хувьд энэ жилийн нийтлэлийн бодлогын оргил үе гэхэд болно. Долдугаар сард телевизийн уран бүтээлчид бүгд нэгэн зэрэг наадмын хөтөлбөрт анхаарлаа хандуулдаг.
-Наадмын хөтөлбөрийг дамжуулахдаа техникийн шинэ шийдэл ашиглах уу?
Хурдан морины уралдааныг бид олон жилийн турш шууд дамжуулсан ч гараа, барианы морьдыг хажуугаас нь л харуулсаар ирсэн. Энэ жил бид гараа барианы морьдыг нисдэг тэргээр харуулна. Мөн төрийн далбааг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолыг эхнээс нь дуусах хүртэл нь шууд дамжуулна.
Энэ мэтчилэн бид МҮОНТ гэсэн нэр, статусынхаа дагуу хотын иргэн, хөдөөгийн малчин гээд бүх хүнд зорилусан, өргөн цар хүрээтэй хөтөлбөр бэлтгэхээр ажиллаж байна даа. Энэ нь ч бидний үүрэг юм.
-Наадмын өдрүүдэд үзэгчидтэй уулзуулах ховор зочдоо танилцуулахгүй юу?
Үүнийг одоохондоо нууц хэвээр нь үлдээе.
Энэ дашрамд дуулгахад бид телевизийн логогоо хуучин Монгол бичгээр бичих болсон. Учир нь энэ сарын 1-нээс эхлэн Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэллээ. Бид энэ хуулийг дэмжин, хэрэгжүүлж байгаа хэрэг л дээ. Шинэ логоны загвараа гаргасан, Үндэсний зөвлөлөөрөө удахгүй батлуулна. Манай толгой байгууллага болох МҮОНТР-ийн лого ч мөн өөрчлөгдөж байна.