Чингис хаан Гранпри 2015-ын гурав дахь өдрийн барилдаанаар эрэгтэйчүүдийн -90 кг, -100 кг болон эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг-ийн жингийн медальтнууд тодорлоо.
-90кг-д Л.Отгонбаатар ялж өнөөдрийн анхны алтан медалийг хүртлээ.
Л.Отгонбаатар дэлхийн чансаад 36-д бичигдэж байгаа юм. "Чингис хаан" Гранпри нь олимпийн оноо цуглуулах тэмцээний цувралд багтсан учир түрүүлсэн тамирчин 300 оноо нэмнэ. Ингэснээр Л.Отгонбаатар 12 байраар урагшилж, дэлхийн чансаад 20-д бичигдэх боломжтой боллоо.
Тус жингийн мөнгөн медалийг БНХАУ-ын жүдоч Чиндаогийн Гранпригийн алтан медальт Шунжао Чин хүртэв. Москвагийн их дуулгын мөнгөн медальт Узбекийн жүдоч Эркин Дониёров, Бакугийн Гранпригийн хүрэл медальт Шведийн жүдоч Жоаким Дверби нар хүрэл медаль тус тус хүртлээ.