Мобиком Корпораци Вэлүү сангаар дамжуулан нэн ядуу, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдэд тусалж байна
2015 оны 7 дугаар сарын 6, Улаанбаатар хот – Мобиком Корпораци Улаанчулуут дахь хогийн цэг дээр ажиллаж амьдардаг эмзэг бүлгийн иргэдийн хүүхдүүдэд туслах зорилгоор 26 сая төгрөгийг Вэлүү санд хандивлалаа. Энд амьдардаг иргэд хогийн цэг дээрээс дахин боловсруулдаг хаягдал түүж, амьдралаа залгуулж байх хооронд тэдний хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ ганцаараа эсвэл эцэг эхийн адил хүнд хөдөлмөр эрхэлдэг.
Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй “Манай корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг уламжлалтай. Бид Улаанбаатар хотын хамгийн хэцүү амьдралтай, нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийг байрлах байртай болгох, хооллох, боловсрол олгох, асран халамжлах үйл ажиллагаа явуулдаг Вэлүү сантай хамтрах болсондоо их баяртай байна” гэв.
Одоогийн байдлаар Велүү сангийн “Нарны хүүхдүүд” халамжийн цэцэрлэгт жар гаруй нэн ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийг долоо хоногийн таван өдөр хооллож ундлан, асран халамжилж сургалтад хамруулж байна. Улаанчулуутад амьдардаг 250 гаруй өрхүүдийн ихэнх нь хотод нүүж ирсэн малчид бөгөөд бүртгэлгүй, баримт бичгийн зөрчилтэй тул ажил олоход нь хүндрэлтэй байдаг. Түүнчлэн энд аливаа нийгмийн халамж үйлчилгээ байхгүй тул хүүхдүүд нь эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн үйлчилгээнд хамрагдах бололцоогүй байдаг.
“Нарны хүүхдүүд” халамжийн цэцэрлэгт хүүхдүүдийг өвлийн улиралд дулаан байранд байлган, өдөрт дөрвөн удаа шим тэжээлтэй хоолоор хооллож, олон төрлийн сургалтад хамруулж байна. Мөн тус цэцэрлэг нь нийгмийн эмзэг бүлгийн найман хүнийг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хянах, хүнс тэжээлд нь хяналт тавьдаг ажилтнаар ажиллуулдаг. Вэлүү сан нь аливаа хандивын мөнгийг үйл ажиллааны зардалд зарцуулдаггүй бөгөөд зөвхөн хүүхдүүдийн хэрэгцээнд зориулдаг байна.
Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, боловсрол олгох чиглэлээр Вэлүү сантай урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь энэ юм. Өнгөрсөн жил бид “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэн, МУГЖ И.Одончимэгийн Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд боловсрол олгох санаачилгыг дэмжин 80 сая төгрөгийн санхүүжилт олгосон билээ.
Сүүлийн жилүүдэд Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагад чиглэсэн олон ажлууд хийж, боловсрол, мэдээллийн технологи, эрүүл мэнд, спорт нийгмийн халамжийн салбаруудад нийт 5 тэрбум гаруй төгрөгийн хандив өргөөд байгаа юм.