Өнгөрөгч амралтын өдрүүдээр Тэрэлжийн зүгт салхинд гараад буцах замдаа Налайх дүүрэгт зориуд хэсэг саатан тус дүүргийн төв дундуур урсдаг "Бааст гол"-ыг очиж үзэв.
Өнгөрсөн өвөл уур савсуулан хар ногооноор урсаж байсан Бааст гол мөнөөх л өнгөөрөө тунарана.
Улаанбаатар хотын дээр байгаа хамгийн том суурьшил болох Налайх дүүрэгт угийн ийм нэртэй гол урсдаг гэж уншигч та бодож байна уу. Үгүй юмаа. Тус дүүргийн цэвэрлэх байгууламжийн цэвэрлэж чадаагүй бохирыг тээн урсаж байгаа болохоор налайхчууд энэ голыг "Бааст" гэж нэрлээд уджээ.
Захаар нь алхахад илтэд үмхий үнэртэх Бааст голын эрэг дээр нутгийн хоёр залуутай таарч хэдэн хором ярилцахад, "Явуулын хүмүүс үүнийг жинхэнээсээ урсгал гол гэж эндүүрдэг. Ноднин намар жийп машинтай хоёр залуу гар нүүрээ угааж байхаар нь учрыг нь хэлсэн чинь даанч тийм байх аа, үмхий үнэртээд байсан, заваарсан юм бэ гээд зөндөө бухимдсан. Тэр хоёр шууд л машинаа асаагаад дэлгүүр лүү явахаар нь араас нь очтол цэвэр ус авчихсан толгойгоо угаагаад зогсож байсан" гэж нэг нь ярив. Нөгөөх нь "Энэ ус Туултай нийлж байгаа хэсэгтээ нов ногоон өнгөтэй байдаг. Морио услах гээд хажууханд нь очиход миний морь тэр уснаас уухгүй, тэр хавийн ус руу ч орохгүй, хамраа сарталзуулаад ухраад байсан" гэж ярилаа.
Налайхчуудын бохирыг тээсэн "Бааст гол" гурван км орчим урсаад Туул голд нийлдэг гэнэ.
Налайхын цэвэрлэх байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч цэвэршүүлж чадахгүй учир ийнхүү бохироо Туул руу зүглүүлжээ.
Бохирын урсгалыг налайхчууд дарга цэрэггүй "Бааст гол" гэж нэрлэнэ. Цагдаагийн хэлтсийн 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн рапортад "Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Бааст гол... зэрэг газруудад эргүүл шалгалт хийж ажиллалаа" хэмээн тэмдэглэжээ. Налайхын бохир Хатан Туулд цутгаж байгаа энэ байдлыг дээгүүрээ мэддэг ч арга хэмжээ авахгүй байсаар бохирын урсгал Монгол Улсын гол усны тоог нэгээр нэмэхдээ тулан ийнхүү төрийн байгууллагууд хүртэл "Бааст гол" хэмээн нэрлээд хэвшчихсэн, ижил дасал болчихсон байх аж.
Хүчин чадлаараа ажиллаж чадахаа байсан Цэвэрлэх байгууламжаас гарсан бохир хажууханд нь байх булгийн устай нийлж ийнхүү урссаар арав гаруй жил болж байгаа тухай налайхын иргэд хуучилж байлаа.
Хүн бүр агаар, ус бохирдсон эсэхийг мэдэх, энэ талын мэдээллээр төрөөс хангуулах эрхтэй. Энэ эрхийг нь Олон улын хүний эрхийн тунхгаар баталгаажуулж өгсөн. Гэтэл манай улсад энэ тунхаг хэрэгждэггүй, хүний ялгадсаар бохирлогдсон голоос ундаалж байгаагаа мэдсэнээсээ мэдээгүй нь олон иргэд доороос нь ундандаа авч хэрэглэсээр байна.