Наадмын тасалбар өнөөдрөөс Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний билетийн кассаар худалдаалж эхэллээ.
Наадмын тасалбар саравчтай нь 24 мянга, наран талдаа суудал нь 16 мянгаар, жуулчдад 25 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна.
Манай сурвалжлах баг Соёлын төв өргөө болон Бөхийн өргөөнд өнөөдөр 9 цагийн үед очиход иргэд 24 цаг, зарим нь хоёр хоног дугаарлаж байна гэсэн юм.
Уг нь 10 цагт касс нээгдэж, тасалбараа худалдаалж эхэлнэ гэсэн ч 10.20 цагийн үед ажиллаж эхлээгүй байсан юм.
Найман настай балчраас наян настай буурлууд хүртэл дугаарлаж, сандал дээр суух нь сууж, халуун савтай цайн уух нь ууцгааж, өнөөдрийг хүртэл арайхийн өнгөрүүлж байгаа нь харагдлаа.
Удаан зогсож ядарсан болов уу гэмээр нэгэн залуу ухаан алдаж унасан юм. Цагдаа нар тусламж үзүүлж, нэг нь түргэн дуудсан.
Азаар Бөхийн өргөөний хажууд эмнэлэг ажиллаж байсан учраас эмч дуудан, анхны тусламж үзүүлэхийг хүслээ. Төд удалгүй түргэний эмч нар ч ирж, залууд тусламж үзүүлсэн юм.
Дугаарлаж байгаа иргэд их бухимдуу байна. Олон жил ингэж хүндрэл учруулж байгаа асуудлыг яагаад өнөөдрийг хүртэл шийдэж болдоггүй юм бэ гэж.
60 орчим насны эмэгтэй "Өчигдөр би энд зодуулахаа шахсан. Цагдаа нар байсан ч дийлээгүй. Хөгшин хүмүүс энд олон байна. Настай хүмүүсээ тусад нь зогсоогоод худалдвал зүгээр байна. Залуучууд очер дайраад их бүдүүлэг юм. Үүр цайхад энд сууж л байсан, нойргүй хонолоо" гэв.
40 орчим насны эрэгтэй "Олон жил ингэж зарж байна. Зохицуулж байгаа юм алга. Жил болгон настай хүмүүс, хүүхдүүд хүртэл дугаарладаг шүү дээ. Яаж зохицуулахыг хотын захиргааныхан мэдэх байх" гэлээ.
Хүний мууд дурлах гэсэнгүй, харин наадмыг зохион байгуулагчдад анхааруулах зорилгоор энэ мэдээллийг хүргэхийг зорьсон юм. Иргэд наадмын тасалбарт хонон өнжин дугаарлаж, зарим нь эрүүл мэндээрээ хохирч байхад жил бүр техник технологи хөгжсөн 21-р зуунд энэ асуудал байсаар байх уу?