Улс төрийн хүрээнд өнөөдөр гадаах халуунаас ч дутахгүй үйл явдал өрнөх бололтой. Өнгөрсөн баасан гаригийн орой Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг Засгаас явуулах шийдвэр гаргав. УИХ дахь бүлгүүд ээлжит хурлаараа өнөөдөр энэ асуудалд гол анхаарлаа хандуулж таарна. АН, МАН-ын бүлгийн хурал одоо 10.00 цагт эхэллээ.
Хамгийн сонирхолтой нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр энэ мэдэгдлээ АН-ын дарга З.Энхболдтой зөвлөөгүй, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эзгүйд гаргасан гэх мэдээлэл байна.
Ардчилсан нам урилга өгч МАН-тай хамтарчихаад, зургаан сарын дараа урилгаа буцаах шийдвэр гаргалаа. Хамгийн сонирхолтой нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ мэдэгдлээ АН-ын дарга З.Энхболдтой зөвлөөгүй, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эзгүйд гаргасан гэх мэдээлэл байна.
АН-ын дотоод зөрчлийг ил гаргасан генсекийн гэнэтийн мэдэгдлийн талаар АН бүлгийн хурлаараа хэлэлцэх бололтой. АН-ын хувьд өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн найман асуудлын хамгийн чухал нь энэ асуудал болж таарна.
МАН-ын сайдуудыг Засгаас гаргах тухай яриа АН-ын удирдлагуудын түвшинд эртнээс яригдсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өөрсдөө хамтрах урилга өгчихөөд хагас жилийн дараа шийдвэрээсээ буцах нь намын нэр хүндэд халтай” хэмээгээд дэмжээгүй гэдэг.
Харин АН-ын дарга З.Энхболд дээрх яриаг эсэргүүцээгүй ч, асуудлыг ингэж шуудрах хүртэл нь дэмжээгүй аж. Намын ажлаа удирдан явуулдаг Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй нөхдүүд, УИХ-ын зарим гишүүнтэйгээ сэм хэлэлцэн гэнэтийн шийдвэрээ яаран гаргасан бололтой. Одоо энэ шийдвэрт МАН-ынхан ямар хариу өгөх бол гэхээс илүү АН-ынхан ямар нүүдэл хийх нь сонирхолтой болов.
Харин МАН-ын тухайд АН-ын мэдэгдэлд ямар хариу өгөхөө өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцэн байж шийдвэрлэхээр болжээ. Энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдана гэх мэдээлэл гарсныг албаны хүн үгүйсгэж, бүлгийн хурлаар асуудлаа шийдвэрлэнэ хэмээлээ.
Харин өнөөдөр улс төрийн өөр уур амьсгал нэгэнт бүрдлээ. АН, МАН хоёр хамтын гэрээгээ цуцалбал Ч.Сайханбилэгийн суудал ганхана.
МАН-ын хувьд сандал, ширээтэйгээ зууралдан Засагт үлдэх нь нэрд цөвтэй тул гарах нь тодорхой. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлж, зургаан сайд, долоон дэд сайдыг УИХ-д танилцуулна. Ерөнхий сайдын санал болгосон сайдуудыг УИХ-аар авч хэлэлцэх үед МАН-ынхан хатуухан шаардлага тавьж, сөрөг хүчний байр сууриа хүчтэй илэрхийлэх нигуур буй.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга гаргаад, 19 гишүүний дэмжлэг авч чадахгүй байгаа. Улс төрийн хоёр том хүчин тэврэлдчихээд байсан учир тэд хоёр сарын хугацаанд Сайханбилэгийг огцруулах хэмжээнд гарын үсэг цуглуулж чадаагүй юм. Харин өнөөдөр улс төрийн өөр уур амьсгал нэгэнт бүрдлээ.
АН, МАН хоёр хамтын гэрээгээ цуцалбал Ч.Сайханбилэгийн суудал ганхана. Ардчилсан намын тухайд 1996-2000 онд төрийн эрх барихдаа Засгийн газраа хэд унагасан "тогтворгүй" түүх давтагдана.
Үндэсний их баяр наадам энэ долоо хоногт эхлэх гэж байна. Шийдлийн Засгийн газар шийдтэй ажил амжуулаагүй байтал наадмын өмнө эс бол баярын дараа нэг их удахгүй огцрох нөхцөл байдал нэгэнт үүслээ.