Үндэсний их баяр наадмаар замын ачаалал нэмэгддэг учраас долдугаар сарын 11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс хоёр цагийн өмнө Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.
Харин 12-ны өглөө Соёолон насны морьдын уралдаан эхлэх үед Архангайн салдаг уулзвараас Г, Ү зогсоол руу эргэдэг гарц хүртэлх замыг 07.00-09.00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсний дараа Г, Ү зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн 13-ны өдөр Хүй долоон худагт болох Уяачдын наадамд Улсын наадмын А, Ж, ДК, Г, Ү, М зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тэмдэглэгээний дагуу зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулах аж.