УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл мэдээлэл хийлээ. Бие даагч гишүүд УИХ-аар хэлэлцэж буй Халхголын чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа аж.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Манай улс Алтанбулагийн чөлөөт бүс байгуулах тухай яриад 10 жил боллоо. Тууз хайчилж, чөлөөт бүс гэсэн нэр л үлдсэн. Халхгол нь Улаанбаатар 1000 км, Дорнод аймгийн төвөөс 300 гаруй км алслагдсан, өвс ургамал нь өндөр, шигүү, үржил шимтэй газартай. Энэ газар нутагт махны чиглэлийн үхэр үржүүлж, газрын үр шимийг хүртэх тариалан эрхэлбэл тустай.
Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн ИТХ-аас Халхголд 66 мянган га газар тариалан эрхлэх шийдвэр гаргаад, одоо Засгийн газраас хэлэлцүүлэх гэж байна. Одоо Халхголд 30 мянган га газарт тариалан эрхэлж байгаа. Чөлөөт бүс нэрээр их хэмжээний газарт тариалан эрхлээд , газар нутгийг талхлаад хаях вий гэж болгоомжилж байна гэлээ.
Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдад тавьсан асуулгаа дахин тавина
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн хуулийн төсөл мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийг хамгаалсан төсөл болсон. Засаг төрд гарч дураараар авирласан хүний өмнөөс үг хэлбэл шууд 15 жилийн ял сонсоно. Эрх баригчид төрийн эрхэнд мөнгөөр луйвардаж гарчихаад шууд өөрийгөө хамгаалах хууль санаачилсан.
Энэ хуульд хүн гүтгэвэл хоёр сая төгрөгийн торгуультай. Энэ хууль гарвал гүтгэлгэ хавтгайрна. Зөвхөн сонгуулийн үеэр гүтгэвэл ял эдэлнэ, бусад үед гүтгэвэл ял эдлэхгүй гэж заасан байна. Гадаадын орнуудад хүний нэр хүндэд халдах, гүтгэхэд Эрүүгийн хуулиар хатуу хариуцлага тооцдог учир ийм зүйл байдаггүй. Эрүүгийн хуулийг сайжруулах гэсэн биш долоо дордуулсан хууль гаргаж болзошгүй байна гэлээ.
Мөн тэрбээр, ам долларын ханш яагаад өсөөд эхлэв, Дубайн гэрээ юу болов гэсэн асуулгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дахин тавина.
-Засгийн газарт хамтарч ажиллах санал та бүхэнд ирсэн үү?
-Санал ирээгүй. Ирээгүй учир энэ талаар ярих зүйл алга.