Улсын баяр наадмаас өмнө нийслэлд хийгдэж буй авто замуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, баярын үеэр хаалттай замуудыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Хойд зуслангийн чиглэлд Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто замын эхний 1500 метр авто замын суурь хучилтыг хийж хөдөлгөөнийг 07 дугаар сарын 08-нд нээнэ.
Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто замын ажлын хүрээнд Шаргаморьтын уулзвараас Нямдоржийн гүүр хүртэл 2.8 км авто замын хучилтыг хийж зорчих хэсгийг долдугаар сарын 09-нд нээнэ.
Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын эхний 1,1км-ээс 6.0 км хоорондох нийт 5 км замын асфальт бетон хучилтыг бүрэн хийж долдугаар сарын 09-ний орой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.
Энэ чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг Гүнтийн замаар явахыг анхааруулж байна.