Юун түрүүн Чингис хаан Гранприд олимпийн аварга Тагир Хайбулаев, Мансур Исаев, Арсен Галстян, Каори Мацүмото, олимпийн мөнгөн медальт Жемма Гиббонс /Их Британи/, Лондонгийн олимпийн хүрэл медаль Гнето Присцилла /Франц/, дэлхийн аваргын хос медальтан Акари Огата, дэлхийн аваргын хүрэл медальт Аи Шишима /Япон/, залуучуудын дэлхийн аварга Хелена Ресевү /Франц/, Михо Миней /Япон/ нарын шилдгүүд өнгө нэмсэн гэдгийг онцгойлон дурдъя. Олимп, дэлхийгээс азаар медаль хүртдэггүй юм аа гэдгийг харуулж үнэхээр уран барилдаануудаар үзэгчдэд бэлэг барьж чадсан болов уу.
Дэлхийн чансааг тодотгож буй Монголын -60кг-ын гурван жүдоч Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар торох юмгүй хагас шигшээд гарч ирсэн. Лондонгийн олимпийн шагналт V байр, Челябинскийн дэлхийн аваргад мөн л шагналт байрт шалгарсан Францын Софиан Мироу хагас шигшээд үлдсэн нэг орон зайг эзлэн гарч ирсэн ч Г.Болдбаатар вазари, юүко үнэлгээгээр ялагдсан юм. Францын жүдоч Челябинскийн дэлхийн аваргаар Д.Амартүвшин гавьяатыг эхний тойрогт ялж байсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Мироуг 18-хан настай Ц.Цогтбаатар цэвэр ялснаар Монголын жүдочид медалийн тавцанд дөрвүүлээ зогслоо.
МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга “Ц.Цогтбаатарын барилдаанд л өнөөдөр их харамслаа. Түрүүлэх хэмжээнд барилдахаар хүү байгаа юм” гэдгийг хэлсэн удаатай. Финалын барилдаанд Д.Амартүвшин хутгаж цэвэр ялснаар сүүлийн хоёр жил дараалан түрүү хүртсэн Г.Болдбаатар гавьяатын аваргын цувралыг зогсоолоо.
Токиогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эс тооцвол Гранпри тэмцээн төдийгүй бусад чансаа өндөр тэмцээнд зохион байгуулагч орон төрийн далбаагаа дөрвөөр нь ижилжүүлсэн тохиолдол бараг л байхгүй. “Чингис хаан” Гранпри тэмцээний түүхэнд ч анхных.
-66кг Д.Төмөрхүлэг бөхчүүдээ тэргүүлэн барилдсан чансаандаа хүрч торох зүйлгүй түрүүллээ. Японы жүдоч Хифүми Абегийн хувьд өнгөрсөн оны Токиогийн Их дуулгад Георгий Зантария болон Масааши Эбинүма нарын дэлхийн аваргуудыг дараалан сөхрүүлсэн бол манай жүдочид энэ удаад цэвэр ялагдлаа. “Говь резорт” бэлтгэл дээр очиход “Миний бэлтгэл яг л ханачихлаа. Одоо жаахан тааруулахгүй бол цөмөрчих вий дээ. Монголчууд минь олуулаа ирж дэмжээсэй, уухайн дуунд бол шууд л ялна ш дээ” гэж ярьж байснаараа л Д.Төмөрхүлэг үзэгчдээ баярлууллаа.
Үзэгчдийн анхаарлыг татаж байсан олимпийн аваргуудын салхийг хагалж Арсен Галстян барилдсан ч эхний тойрогтоо Ташкентийн Гранпригийн тэмцээний хүрэл медальт Слованийн жүдочид цэвэр ялагдсан. Словани Жерев Андразийг Д.Төмөрхүлэг хагас шигшээд, Д.Алтансүх хүрэл медалийн төлөөх барилдаанд ялснаар олимпийн аваргыг ялсан хэрэг нь гарсангүй.
Арсен Галстяныг медаль хүртснийхээ дараа “Чингис хаан Гранпри тэмцээнд алтан медаль авна гэж ирсэн ч чадсангүй. Гэхдээ спортод ялалт, ялагдал гэж байдаг. Монголын жүдочид өнөөдөр үнэхээр хүчтэй байна. Үүнийг яах аргагүй хүлээн зөвшөөрч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
-48кг-д М.Уранцэцэг гавьяат хоёр жил дараалан хүртсэн байсан бол энэ жил өнжиж Универсиад наадмыг зорьсон.
Түүний эзгүйд Рио-Де-Жанейро ДАШТ-ий багийн хүрэл медаль, Европ тивийн аварга Францын жүдоч Лаэтита Пайе түрүүлсэн. Түүний хувьд энэ ялалтандаа сэтгэл хангалуун байж медалийн тавцанд гарах хүртлээ баярын нулимсаа барьж дийлэхгүй уйлсаар байлаа. Энэ жинд нас залуу ч чамбай барилдаантай Азийн аварга Б.Хорлоодой -48кг-ын бөхчүүдийг тэргүүлэн барилдсан БНАСАУ-ын жүдо Ким Сол Миг цэвэр буулгаж хүрэл медаль хүртсэн.
52кг-д М.Бундмаа, Б.Балжинням нар хүрэл медаль хүртсэн ч бол А.Цолмон хошой мөнгөн медальтай боллоо. Дэлхийн аваргын хүрэл медальт Аи Шишима туршлага зааж манай жүдочийг даралтад оруулж цэвэр ялсан.
-57кг-д Д.Сумъяа хагас шигшээд олимпийн аварга Каори Мацүмотог, финалд залуучуудын дэлхийн аварга Францын Хелена Ресевүг хожин үзэгчдийг шуугиулсан барилдаан хийж түрүүллээ. "Монгол контент" компани 10 жилийн ойн хүрээнд дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээнийг ивээн тэтгэн ерөнхий спонсороор оролцсон юм. "Монгол контент" компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа, IJF-ын Спорт хариуцсан захирал Армен Багдасаровын хамт 57кг-д жүдочдын шагналыг гардуулан өглөө.
-57кг-д зодоглосон олимпийн аварга Каори Мацүмото хүрэл медаль хүртсэн медалиа бусад бэлэглэсэн. Медалийн цуглуулгандаа Лондонгийн олимпийн алт, 2010 оны Токиогийн дэлхийн аваргын алт, Парисын дэлхийн аваргын хүрэл медаль, Азийн наадмын алт, Их дуулгын гурван удаагийн алт, Мастерс тэмцээний хошой алт, Ази тивийн алтан медальтай түүний хувьд дэлхийн аваргын хүрлээс өөр хүрэл медаль хадгалахыг хүсээгүй байх.
Хоёр дахь өдрийн -73кг бол үзэгчдийг цөсийг хөөргөсөн барилдаануудаар дүүрэн байлаа. Олимпийн аварга Мансур Исаев, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын барилдаан үнэхээр классик барилдаан байлаа. Олимпийн гурван аваргын багш, ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимпийн алт, мөнгөн медальт Эзио Гамба “Энэ бол Мастеруудын тулаан байлаа. Сүүлийн жилүүдэд үзээгүй гайхалтай барилдаанаа өнөөдөр үзлээ” гэж дуу алдсан юм. /Барилдааны бичлэгийг ЭНД-ээс үзнэ үү./
Олимп, дэлхийн хос медальтан Х.Цагаанбаатар өрсөлдөгчөө татан босгож түүнтэй гар барихдаа очиж мэхийн ёсолсноор татами, шүүгч, өрсөлдөгч бөхөө төдийгүй үзэгч олноо хүндэтгэл үзүүлсэн хэрэг байлаа. Мансур Исаевын хувьд уг барилдааны дараа даралт нь унасан учир С.Ням-Очир, Г.Одбаяр нартай барилдаанд гарч ирээгүй. -73кг-д Хятадын жүдоч Сай Инжигирала, Шуай Сүн нар ёстой л битүү морь байж Монголын шилдэг жүдочдыг өвдөг сөхрүүллээ. Шуай Сүн С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар нарыг дараалан цэвэр ялсан.
Сай Инжиргалагийн хувьд Өвөрмонголын жүдоч анх удаа Чингис хаан Гранприд түрүүлж байгаа. Түүний хувьд Г.Одбаяр, С.Мияарагчаа, С.Ням-Очир нарын 73кг-ын шилдгүүдийг дараалан цэвэрх ялж түрүүлсэн билээ. Хятад ханзаар нэрийг нь бичихийн тулд Сай Инжиргал болгон бичиж дууддагаас биш нэр нь бол Сайнжаргал. "Би чинь Монгол хүн шүү дээ. Монгол хэлээрээ сайн ярьж байгаа биз дээ" гээд инээмсэглэсэн энэ залуугийн хувьд өмнө нь том тэмцээнээс медаль хүртэж байгаагүй.
Тэрбээр Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч байсан Х.Болдбаатарын шавь. Өвөрмонголын эрэгтэй багийг Х.Болдбаатар, эмэгтэй шигшээ багийг Ч.Насантогтох нар удирдан дасгалжуулж байгаа билээ. Монгол Улсын жүдо бөхийн шигшээд Япон болон Францын дасгалжуулагч урилгаар ажиллаж байгаа, ОХУ-ын шигшээг Итали мэргэжилтэн удирдаж байгааг энд онцлон дурдмаар байна. Цагаан кимоногоор гоёж татамид хөлс хүчээ гаргаж буй бүхэн жүдогийн халуун ам бүл учраас үүнд хэн нэгнийгээ буруутгаад байдаггүй. Дэлхийн аваргын өмнө энэ залуу харин ч том сургамж, сануулга өглөө бид бүхэнд.
-63кг-д Ц.Цэрэннадмид залуучуудын дэлхийн Михо Минейг вазари үнэлгээгээр ялж Монголын багийн дөрөв дэх алтан медалийг хүртсэн. Ази тивийн аварга Ц.Мөнхзаяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд цаг дуусах мөчид цэвэр ялагдсан.
-81кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Канад залуу Валойс Фортиер Антоине жингээ тэргүүлсэн шигээ гайхалтай барилдан түрүүлж, Унгарын Атилла мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар нар таарч бие, биенийхээ барилдааныг тун ч сайн мэдэх болохоор хийгүй барилдаж торгуулиар Н.Дагвасүрэн ялсан юм.
Сүүлийн хоёр жил гадны жүдочдод түрүүгээ алдсан -90кг-д Монголын жүдоч Л.Отгонбаатар түрүүлж Монголын багийн тав дахь алтан медалийг хүртсэн юм.
-100кг-д Японы залуу жүдоч Аарон Волф "Чингис хаан" Гранприд өөрийгөө таниулаа. Эхний тойрогтоо ОХУ-ын олимпийн аварга Тагир Хайбулаевыг цэвэр ялсан. Аваргыг ялж аварга болдог зарчмаар өрсөлдөгчөө сөхрүүлсээр түрүүлсэн юм. Хэдхэн хоногийн өмнө Монголд хамтарсан бэлтгэл хийгээд буцсан олимпийн мөнгөн медальт Их Британийн жүдоч Жемма Гиббонс жиндээ түрүүлсэн юм.
Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр эрэгтэй бөхчүүдээ дэвжээнд авч гарч ирсэн юм. Нэгэн цагт багш, шавь байсан Х.Болдбаатар, Н.Түвшинбаяр нар дэвжээнд жүдочдоо авч гарч дасгалжуулагчийн суудалд суух агшин бас л спортын ховорхон тохиолын нэг байлаа. "Чингис хаан" Гранпри тэмцээн Монголыг төдийгүй дэлхийн 180 орныг гурван өдрийн турш өөртөө татлаа. "Чингис хаан" Гранпри тэмцээнд Монголын 56 жүдоч барилдснаас 5 алт, 3 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж улс орнуудыг тэргүүллээ.
Олимп, дэлхийн медальтнуудын мартагдашгүй ялалтын мөч бүрт хамт байсан жүдо бөх сонирхогчдод баярлалаа. Эх орондоо олимпийн эрхийн оноо олгох тэмцээнийг жил тутам амжилттай зохион байгуулж буй МЖБХ-ны хамт олон, зохион байгуулах хорооны хамт олонд баярлалаа.
"Чингис хаан" Гранпри тэмцээний мэдээллийн спонсор GoGo news agency
"Чингис хаан" Гранпри тэмцээний мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.