Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж, засвар, шугам хоолой солих ажлыг хийж байгаа.
Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл зам, 2 дугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзварын дагуух шугам хоолой солих ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж, замыг нээсэн.
Гуравдугаар үе шат буюу Улсын Их дэлгүүрээс баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 2015 оны долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 10 хүртэл хааж шугам хоолойг солихоор төлөвлөөд байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.