Үндэсний портал GoGo.mn сайтаас бөхийн тааврыг жил бүр нийт интернэт хэрэглэгчдийнхээ дунд явуулдаг уламжлалтай.
Харин энэ жил “Монгол Контент” компанийн 10 жилийн ой болж буйтай холбогдуулан бид бөхийн таавраа илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгохын тулд шөвгийн найман бөхөөс эхлээд түрүү бөхийн нэрийг хүртэл зөв таасан нэг хүнд IPhone 6 утсыг бэлэглэхээр боллоо.
Бөхийн тааварт одоогоор 4000 орчим хэрэглэгч оролцож, саналаа ирүүлсэн бөгөөд 22 хувь буюу дийлэнх нь Улсын заан Ч.Санжаадамбыг түрүүлнэ гэж саналаа өгчээ.
Түүнчлэн Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Ц.Содномдорж, Улсын аварга Г.Эрхэмбаяр болон С.Мөнхбат нарыг түрүү бөхөөр тодорно хэмээн сонгожээ.
Энэхүү тааварт наадмын өмнөх өдөр буюу долоодугаар сарын 10-ныг хүртэл оролцож, өөрийн Фэйсбүүк, Твиттерээр бусдад түгээх боломжтой.
Түрүү бөх хүртэлх бүх даваа унааг зөв таасан нэг хэрэглэгчийг iPhone 6 утсаар урамшуулах бөгөөд нэгээс олон хэрэглэгч зөв таавар ирүүлсэн тохиолдолд хамгийн түрүүнд ирүүлсэн хэрэглэгч ялагч болох юм. Харин бүх даваа унааг зөв таасан хэрэглэгч байхгүй тохиолдолд хамгийн дөхүүлж таасан нэг хэрэглэгчид урамшууллыг олгоно.
Та бүхэн ЭНД ДАРЖ бөхийн таавартаа оролцон, наадмаар хүссэн бөхөө түрүүлэхийг үзэн баясаж, таасан таавар нь биелэн баярлаж, гар утсаар азаа мялаан сайхан наадаарай.
Жич: Та бүхэн бөхийн таавартай холбоотой асуултаа news@mongolcontent.mn хаягаар илгээнэ үү.