“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” гэдэг. Энэхүү нийтлэлийг уншиж байгаа хүн бүр үүнтэй санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь бид киног хобби болгож, шинэ кино бүрийг алгасалгүй үзэж, хуучны сайхан кинонуудаа дахин дахин үздэг тийм л хүмүүс. Ингээд энэ 7 хоногт Юнивишнийн IPTV бидэнд ямар кинонуудаар бэлэг барьж байгааг хамтдаа сонирхоё.
Unfinished Business (2015)
2015 оны 3-р сард нээлтээ хийсэн шинэхэн уран бүтээл болох Unfinished Business кино Юнивишнийн IPTV-д оржээ. Босстойгоо ам муруйсан Dan (Vince Vaughn) хангалттай мөнгө олохын тулд өөрийн бизнесээ эхлүүлэхээр ажлаасаа гарна. Түүний энэ шийдвэрийг хоёрхон хүн дагасны нэг нь ахимаг настай Tim, нөгөө нь дөнгөж ажилд орсон Mike хоёр байв. Тэд Берлин рүү явж, шинэ хөрөнгө оруулагч хайснаар киноны адал явдал үргэлжилнэ.
Good Luck Chuck (2007)
Үзэгчдийг байлдан дагуулж байсан Good Luck Chuck кино ч бас Юнивишнийн IPTV-д оржээ. 30 гарсан хэдий ч жинхэнэ хайртайгаа учраагүй Charlie (Dane Cook) өөртэй нь учирсан бүсгүй бүр дараагийнхаа эр хүнтэй гэрлэдэгт сэтгэлээр унадаг байлаа. 12 настайдаа өөрт нь таалагдаагүй охиныг үнсэхээс татгалзсанаас болж, охин түүнийг ийнхүү хараажээ. Харин Charlie нэг л өдөр Cam (Jessica Alba) хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйтэй танилцаж сэтгэл татагдав. Харамсалтай нь түүнд хийсэн хараал үйлчлэх аюултай тул тэр Cam-тай дотносч чадахгүй байдалд хүрнэ. Charlie-ийн энэ удаагийн хайр бүтэх болов уу?
The Incredibles (2004)
Nickelodeon сувгаас гаргасан хүүхдүүдийн санал асуулгаар “Хүүхдүүдийн хамгийн их үзэх дуртай кино”-гоор шалгарсан The Incredibles киног танилцуулъя. Цагтаа хорон санаатан, гэмт хэрэгтнүүдтэй тэмцэгч, супер баатрууд байсан Bob, Helen нар гэрлэж, гурван хүүхэдтэй эгэл жирийн хүмүүс болно. Нэгэнт энгийн хүн болсноос хойш бусадтай л адил ажил хийж амьдрах болсон ч Bob хуучны үеэ байн байн эргэн дурсана. Гэтэл яг энэ үеэр Bob-ын шүтэн бишрэгч байсан Syndrome гэгч нь хүмүүсийг заналхийлж эхэлсэн тул Bob гэр бүлээрээ түүнтэй тэмцэхээс аргагүйд хүрнэ.
I Spy (2002)
АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын товчооны тусгай ажилтан Alex (Owen Wilson) хулгайлагдсан байлдааны онгоцыг олох даалгавар авна. Тэрхүү онгоц нь зэвсгийн наймаачин Arnold-ын гарт орсон байсан тул олно гэдэг амаргүй байлаа. Дээрээс нь Arnold удахгүй зохиогдох боксын тэмцээнийг ивээн тэтгэж байгаа нь онгоцыг ашиглан алан хядлага үйлдэх магадлалтайг илтгэнэ.
Paul (2011)
Харь гарагийнхан байдаг гэдэгт итгэдэг хоёр найз Graeme (Simon Pegg), Clive (Nick Frost) хоёр Сан Диегогийн комикийн наадамд оролцохоор Америкт иржээ. Ийнхүү тэд Америкийн баруун өмнөд нутгаар аялах үеэрээ харь гарагийн амьтантай таарсан нь Paul (Seth Rogen) байлаа. Тэд Paul-той хамт цааш явах ч тэдний араас тусгай албаныхан мөшгиж эхэлнэ. Paul-тай хамт аялах тэдний аялалын замд юу тохиолдох бол?
Middle Men (2009)
1997 он буюу интернетийн ертөнцөд насанд хүрэгчдэд зориулсан сайт байгаагүй үед сайн найзууд болох Wayne (Giovanni Ribisi) , Buck (Gabriel Macht) хоёр порно сайт хийх мэргэн санаа олжээ. Энэ бизнесээ тэд тайчих клубын эзэн Nikita-тай хамтран хийхээр болов. Сайт нээгдсэн эхний сардаа төсөөлснөөс илүү амжилт гаргаж, хоёр найз олсон мөнгөөрөө эцэс төгсгөлгүй зугаацах болсон ч мөнгөнөөс болж тэдэнд заналхийлэх хүмүүс ар араасаа гарч ирнэ.
Young Adult (2011)
Гэр бүлээ цуцлуулсан, уух дуртай зохиолч Mavis (Charlize Theron)-д ахлах сургуульд үерхэж байсан залуу Buddy (Patrick Wilson)-гаас нь захидал иржээ. Buddy түүнийг шинэ төрсөн хүүхдийнхээ баярт урьсан ч Mavis энэ явдал тэднийг эргэн нийлэхэд түлхэц үзүүлнэ гэж найдсаар төрсөн хотдоо олон жилийн дараа ирнэ. Гэсэн ч Mavis-ийн Buddy-г татах гэсэн оролдлого бүтэлгүйтэж өөрийгөө хэн болохыг ухаарахад нь дөхөм болно.
Ben-Hur (1959)
Иерусалимын чинээлэг худалдаачин Judah Ben-Hur дээр багын найз Messala нь зочлон ирнэ. Тэрээр Ромын цэргийн командлагч болсон байлаа. Messala Ромын эзэнт гүрний хүч чадлыг бахдан шагшигч бол Ben-Hur еврей хүмүүсийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч юм. Үүнээс үүдэн тэдний дунд үзэл бодлын зөрүү гарч, улмаар санаандгүй нэгэн ослоор шалтаглан Ben-Hur-ыг баривчилж цөллөгт явуулсан нь тэр хоёрын дунд өш хонзонгийн гал дүрэлзэн асахад хүргэнэ.
Whatcha Wearin'? (2012)
Өмнөд Солонгосын шилдэг бүтээл Whatcha Wearin'?. Огт танихгүй дугаар руу залгаж Hyun-Seung-тэй танилцсан Yoon-Jung утасны цаад эзнийг огтоос хараагүй атлаа утсаар секс хийжээ. Хэн хэнийх нь хайр сэтгэл асуудалтай байгаа тэдний хувьд энэ харилцаа ихээхэн таалагдана. Удалгүй Yoon-Jung найз залуугаасаа салсны дараахан өөр нэг залуутай танилцсан нь үнэндээ утсаар байнга харилцдаг өнөөх Hyun-Seung байх нь тэр.
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...