Ази, Европын дээд түвшний уулзалтын үеэр 51 орны төр, засгийн тэргүүн ирэхээс 39 нь өөрийн онгоцоор Улаанбаатарт газардана гэсэн урьдчилсан тооцоо байна. Энэ их ачааллыг “Чингис хаан” нисэх буудал даах уу гэсэн асуулт анхаарлын төвд байгаа. Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал тус чуулганаас өмнө ашиглалтад орохгүй. Тиймээс одоогийн буудлаа тордож сайжруулахаас өөр арга алга.
Энэ асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, зургадугаар сарын 22-ны хуралдаанаараа “Чингис хаан” нисэх буудлын зогсоол, зай талбайг өөрчлөх хөрөнгийг шийджээ. Нисэх буудал маань өдөрт дунджаар 1000 орчим хүн хүлээж авдаг. Харин чуулган болох хоёр өдөрт 4500- 5000 хүн ирэх урьдчилсан тооцоо бий. Тиймээс транзит танхимыг өргөтгөж, барилга байгууламжийн багтаамжийг нэмэгдүүлсний үндсэн дээр олон зочин хүлээн авах боломж бүрдэнэ гэж тооцжээ.
Нисэх буудлын одоогийн талбай 3635 ам метр. Үүнийг 8133 ам метр болгож өргөтгөх юм. Гэхдээ шинээр танхим барихгүй. Харин хоёр, гуравдугаар давхрын өндөр таазтай танхимыг транзит заал болгон тохижуулах аж. Мөн тэнд түрээсээр ажилладаг дэлгүүр, банк болон оффисын талбайг түр багасгах зохицуулалт хийх юм байна. Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоохгүй бөгөөд эдгээр ажлыг ирэх аравдугаар сард хийж дуусгахаар төлөвлөжээ.
Манай нисэх буудал 25 онгоцны зогсоолтой. Үүнийг есөөр нэмэгдүүлж, 34 болгох юм байна. Хэрэв үүнээс олон онгоц ирж, ачааллаа даахгүйд хүрвэл Хөшигийн хөндийн нисэх буудлын буух зурвасыг ашиглах нөөц төлөвлөгөөтэй байна. Энэхүү зурвас Ази, Европын дээд түвшний уулзалтаас өмнө ашиглалтад бүрэн орох юм. “Онгоц засварт явах, байршлаа солих зэрэг зорчигчгүйгээр техникийн нислэг хийхэд шинэ нисэх буудлыг ашиглаж болно” хэмээн Зам тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Иргэний нисэхийн стратеги бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Мөнхтуяа хэлэв.
Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс “Чингис хаан” нисэх буудлын нисэх зурвасын 500 метр талбайд хүчитгэлийн ажил хийнэ. Дээр дурдсан бүх ажилд нийт 18.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Г.Баярсайхан