-Хөгжиж буй эдийн засагтай орны иргэд санхүүгийн мэдлэгтэй байх нь чухал-
“Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд удахгүй “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг танилцуулна” гэж Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Жавзандулам хэлж байна. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх Монгол Улсын дунд хугацааны зорилтын хүрээнд дээрх төслийг боловсруулсныг тэрбээр тоймлон хэллээ. Хөгжиж буй эдийн засагтай орны иргэд санхүүгийн мэдлэгтэй байх нь чухал. Хөтөлбөрт “Иргэд өөрийн болон өрхийн санхүүгээ зохистой удирдах мэдлэг, чадвар болон итгэл үнэмшилтэй болно” гэсэн алсын харааг дэвшүүлсэн байна.
СЭЗДС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн багш Ц.Батсүх “Иргэдийн санхүүгийн суурь боловсролд одооноос түлхүү анхаарч эхэлж байгаа нь эдийн засгийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлнэ. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн чухал” гэж тэмдэглэв. Монгол, Японы төвд өчигдөр эхэлсэн Улаанбаатарын гэх тодотголтой Эдийн засгийн гуравдугаар хурал энэ удаад санхүүгийн боловсролын агуулгыг хөндөж байгаа нь олзуурхууштай хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав үнэллээ.
Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд сүүлийн гурван жил дараалан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээг эрчимжүүлнэ” гэж тодотгосон удаатай. Энэ хүрээнд хийж буй томоохон ажлын нэг нь үндэсний хөтөлбөр гэдгийг С.Жавзандулам ярьсан юм. Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо болон зарим төрийн бус байгууллагын төлөөлөл багтсаныг дуулгав.
Дэлхийн банкны үндэсний зөвлөх хөтөлбөрийн анхан шатны төслийг боловсруулсан бөгөөд энэ хугацаанд олон улсын зөвлөх тодорхой чиглэлүүдэд зөвлөмж өгчээ. Дэлхийн банкны техникийн туслалцаанаас гадна үндэсний зөвлөхүүдтэй хамтран ажиллахаар болсныг Монголбанкны Боловсролын албанаас энэ үеэр сонирхууллаа. Шинэ тутам гэж хэлж болох хөтөлбөрийн хэрэгжих хугацааг 2016-2021 он гэж зурагласан аж. Хөтөлбөр хараахан батлагдаагүй байгааг энд тэмдэглэе.
Монголд болон хилийн чанадад ажиллаж буй эдийн засагчдын сүлжээг тэлэх зорилготой.
“Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд МУИС, СЭЗДС, ХААИС болон бусад хувийн хэвшлийн их, дээд сургуулийн үүрэг оролцоо чухал. Санхүү, эдийн засгийн чиглэлийн багш, судлаачдын зөвлөмж, санал дүгнэлтийг хөтөлбөрт тусгах хэрэгтэй” гэж Монголын эдийн засгийн холбооны тэргүүн Д.Лхагвасүрэн онцоллоо. Тэрбээр Улаанбаатарын эдийн засгийн хуралдааныг анхлан санаачлагчдын нэг.
Санхүүгийн боловсролыг онцолсон гуравдугаар хурал эдийн засгийн дээд боловсролын агуулгыг ч мөн хөндсөн юм. Энэ хүрээнд Дээд боловсролын шинэчлэлийн зөвлөх үйлчилгээ төслийн үндэсний зөвлөх Г.Цагаач “Сургалтын шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. “Шинэчлэл” сэдэвт салбарт хуралд оролцсон МУИС-ийн профессор Б.Эрдэнэбат “Эдийн засгийн хөтөлбөрийн сурах бичигт ихээхэн анхаарал хандуулах цаг болсон” гэв.
Эдийн засгийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудын үр дүнг хэлэлцэх ээлжит хурал шинжилгээ, судалгаанд суурилдаг. Тухайлбал, МУИС- ийн дэд профессор, Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Б.Түвшинтөгс “МУИС-ийн эдийн засгийн хөтөлбөрийн хөгжил, өнөөгийн байдал” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Эдийн засгийн хуралд анх удаа оролцож буй Францын үндэсний статистикийн шинжилгээний их сургуулийн профессор Т.Пүрэвдорж “Макгиллийн их сургуулийн эдийн засгийн хөтөлбөрийн тухай” сонирхууллаа. Тэрбээр Монголын эдийн засгийн дээд боловсролын агуулга олон улсын түвшинд хүрснийг онцлов.
Энэ удаагийн хуралд Бостоны их сургуулийн докторант Л.Энхжаргал Мичиганы их сургуулийн эдийн засгийн хөтөлбөрийг оролцогчдод танилцуулсан юм. Мичиганы их сургуулийн төгсөгч тэрбээр “Эдийн засгийн дээд боловсролын агуулгад нааштай өөрчлөлт гарч, бизнесийн эдийн засгийн хөтөлбөрийн хөгжил, сургалтын чанар дээшилсэн” гэлээ.
Хуралд дотоод, гадаадын их дээд сургуулиуд болон Монголбанк, Сангийн яам зэрэг байгууллагуудын мэргэжлийн эдийн засагчид оролцсоныг тэмдэглэе. Монголын эдийн засгийн боловсролын гол төвүүд болох их, дээд сургуулиудад мөрдөж байгаа сургалтын хөтөлбөрийн бүтэц агуулгыг АНУ, Их Британи, Канад, Франц, Япон зэрэг улсын сургалтын хөтөлбөртэй харьцуулан хэлэлцсэн юм.
Их, дээд сургуулиудын болон олон нийтийн эдийн засгийн боловсролыг сайжруулах, энэ талаар олон улсын туршлагаас суралцах хэрэгцээ шаардлага бий аж. Түүнчлэн залуу судлаачдын чадавхийг нэмэгдүүлэх, тэдний нөөц боломжийг ашиглах, судалгаанд түшиглэсэн бодлого боловсруулахад судлаачдын оролцоо дутмаг байгааг Б.Эрдэнэбат өгүүллээ.
Улаанбаатарын эдийн засгийн хуралдаан нь Монголд болон хилийн чанадад ажиллаж буй эдийн засагчдын сүлжээг тэлэх зорилготой. Нийслэлээр овоглосон олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр “Энергийн аюулгүй байдлын асуудлууд: алдагдсан ачааллын үнэ цэнэ” сэдвээр үргэлжилнэ.
Б.Баяртогтох