Өнөөдөр Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Налайх дүүргийн удирдлагууд, Налайх хотын иргэд оролцлоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Налайх дүүргийн иргэдийн хүсэлтээр нийслэлийн анхны дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Налайх дүүргийн иргэдийн олон жилийн хүлээлт, хүсэлт байсан. Учир нь Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулгыг 2015 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, санал өгсөн нийт иргэдийн 96,1 хувь нь дүүрэгтээ хот байгуулах ажлыг бүрэн дэмжиж, хотын Үндсэн дүрмээ баталсан юм.
Өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй, төлөвлөлттэй анхны хотын иргэн ньта бүхэн болж байгааг дуулгахад таатай байна. Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хаанд ажлын амжилт хүсч, иргэнээ сонсдог Захирагч байгаарай” хэмээн онцлон хэллээ.
Налайх хотын иргэдийн итгэлийг хүлээж, олонхийн санал аван сонгогдсон Ш.Хаан нь иргэдийнхээ өмнө шударгаар хичээнгүйлэн ажиллаж, нийслэлийн анхны дагуул Налайх хотоо хөгжүүлэн, өнөөдөр байгаа жижиг байшингуудыг хот болгон сүндэрлүүлнэ хэмээн тангараг өргөсөн юм.
Налайх хотын Захирагч Ш.Хаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Захирагчийн мөнгөн гэрэгэ, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Налайх хотын бэлгэдэл түлхүүрийг гардууллаа.
Өнөөдөр бүрэн эрхээ баталгаажуулсан хотын Захирагч Ш.Хаан нь Налайх дүүргийн ЗДТГ-ын бүрэлдэхүүнээс Захирагчийн ажлын албыг байгуулж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.