Ихэнх аймгуудад олон жилийн дундажтай харьцуулахад хур тунадас бага орж, өвс, ногооны гарц муу байгаагаас мал сүрэг тарга тэвээрэг сайн авч чадаагүй байна. Өдөртөө хэт их халж, хуй салхи салхилж, зарим гол, горхи ширгэж байгаагаас шалтгаалан малчид өвөлжөө, хаваржаандаа зусч байна.
Өвс ногоо муугаас хадлан тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ. Улсын онцгой комиссын даргын тушаалаар аймгуудын зуншлагын байдал, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцахаар орон нутагт ажилласан ажлын хэсэг 21 аймгийн 9 нь зуншлага хэвийн, 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна гэж дүгнэжээ.
Гандуу болон гантай байгаа аймаг сумдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан үр тарианы гарц муудаж болзошгүй байгаа тул гурилын нөөцийг хангалттай бүрдүүлж, үнийг тогтвортой байлгах ажлыг зохион байгуулах болон өвөлжих малын тоог цөөлөхөд анхаарч, махны нөөц, экспортыг нэмэгдүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад анхаарууллаа.
Зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул улсын нөөцийн салбаруудын өвс, тэжээлийг дахин хуваарилж, байршуулах ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан зохион байгуулахаар боллоо.
Зуны агаарын хэт халалт, хуурайшилт, үер зэрэг байгалийн болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь шуурхай зарлан мэдээлж гамшигт үзэгдэл тохиолдсон үед нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.