УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцсэний дараа тус намын Удирдах зөвлөл хуралдаж, АН-ын шийдвэрт албан ёсны хариулт өглөө.
МАН-ын дарга М.Энхболд, 2014 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын Засгийн газарт хамтрах урилга өгсөн. Дараа нь манай бүлгийн хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар орж, мэдээлэл өгсөн.
Удахгүй МАН-ын Бага хурал болоход Ерөнхий сайд хамтарч ажиллах тухай илгээлт явуулсан учир бид АН-тай Засгийн газарт хамтарч, улс орныхоо тулгамдсан асуудлыг хамтраад шийдэх шийдвэрээ гаргасан.
Харамсалтай нь хагас жил гаруйн дараа АН-ын Гүйцэтгэх дээд байгууллага МАН-ын сайдуудыг Засгаас гаргах шийдвэр гаргалаа. Гэхдээ АН-ын Гүйцэтгэх зөвлөл намын даргаа хөдөө томилолттой, намаасаа томилогдсон Ерөнхий сайдын гадаадад айлчлалаар явж байхад МАН-тай хийсэн гэрээгээ дүгнэж, шийдвэрээ гаргасан. АН-ын Гүйцэтгэх дээд байгууллага Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхэнд халдсан хууль бус шийдвэр гаргасан гэлээ.
МАН-ын дарга М.Энхболд энэ асуудлаар өнөөдөр Ерөнхий сайдтай уулзжээ. Тэрбээр, Энэ асуудал гурван долоо хоногийн өмнөөс л АН дотор яригдсан. Нэгэнт МАН-ын сайдуудыг Засгаас гаргах шийдвэр гаргасан бол бидэнд ширээ сандалтай зууралдах юм байхгүй гэж хэлжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан өмч хөрөнгөтэй холбогдсон зүйл заалтуудыг дэмжээгүй.
Ерөнхий сайд хариуд нь “Би хамтраад ажиллая гэж бодсон. МАН улс төрийн шийдвэрээ гаргасан бол миний хувьд намынхаа Гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг дагана гэж хэлсэн байна.
МАН-ын удирдлагууд АН, МАН-ын байгуулсан гэрээг бодитойгоор дүгнэж, гэрээгээ цуцлан Засгийн газрын зургаан гишүүнийг огцруулах асуудлаа Ерөнхий сайд өөрөө УИХ-д оруулж ирэх ёстой гэж мэдэгдлээ.
ҮНЭНДЭЭ АН-ЫНХНЫ ДОТООД ЗӨРЧЛӨӨС БОЛООД АЖИЛ НЬ УРАГШЛАХГҮЙ БАЙНА
МАН-ын дарга М.Энхболд, Бид АН-тай хамтарч асуудлаа шийдвэрлэхээр ажилласан боловч АН-ынхан МАН ажил явуулахгүй байна гэсэн мэдээллийг маш их тарааж байна. Үнэндээ АН-ынхан дотоод зөрчлөөсөө болоод ажил нь урагшлахгүй байна. Оюутолгой, Тавантолгойн гэрээ АН-ын фракцуудыг зөрчлөөс болж гацсан. Гурван сарын турш АН-ын дарга, Ерөнхий сайд хоёр үл ойлголцолтой явсаар эцэст нь Засгийн газар Тавантолгойн гэрээний төслөө татаж авлаа. Тавантолгой дээр манай нам энэ гэрээг УИХ-аар түргэн шуурхай хэлэлцээд, ажлаа явуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан.
Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хуулийн төсөл урагшилсангүй. Энэ хоёр хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг АН-ын гишүүд ахалж байгаа. АН-ын удирдлага долдугаар сарын нэгэн гэхэд Сонгуулийн хуулиа өргөн барина гэж байсан ч өнөөдөр төсөл нь бэлэн болоогүй байна.
Бид хаврын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн нэг л заалтыг эсэргүүцсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан өмч хөрөнгөтэй холбогдсон зүйл заалтуудыг дэмжээгүй. Тэрнээс бусад зүйл заалт дээр санал нэг байсан. АН-ынхан МАН-ыг 600 гаруй төрийн албан хаагчийг хоморголон халсан мэтээр ярьж байна. Бид Төрийн албаны тухай хуульд заасан түвшинд л авч үзсэн. Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, авах асуудлыг Төрийн албаны хуульд үндэслэн хийж байгаа. АН-ын сайдын ажиллаж байгаа яамны албан хаагчид ч халагдаж байгаа. Нийт халагдсан хүмүүсийн 30 хувь нь АН-ын фракциудын дотоод зөрчлөөс болж халагдсан.
МАН-ААС ТОМИЛОГДСОН САЙДУУД ТӨРИЙН АЖЛЫГ НЭР ТӨРТЭЙГЭЭР БИЕЛҮҮЛСЭН
Өмнөх Засгийн газрын үед төрийн албан хаагчдын томилгоо Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна гэсэн үнэлгээ ч гарч байсан. Энэ ор үндэстэй байсан. Бүхэл бүтэн системээрээ үүрэг гүйцэтгэгч томилогдсон байлаа. Үүнийг төрийн албаны хуульд заасны дагуу л засаж, залруулах ажил хийсэн. 2012-2014 онд төрийн албан хаагчид 147 мянгаас 180 мянга болтлоо нэмэгдсэн. Энэ 30 гаруй мянган төрийн албан хаагчид төдийлөн бэлтгэгдээгүй, дадлага туршлага муутай хүмүүс байв. Ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Мэргэшээгүй хүмүүсийг төрийн албанд томилсноороо Монгол төрийн нүүр царай, яам, тусгай газруудын ажиллах чадавх муудсан. Үүн дээр бид хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу МАН-д урилга илгээж, сайд нарыг нэр дэвшүүлж ажиллуулсан.
Монгол Улс олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар ажиллаж байхдаа нэг ч удаа ялагдаж үзээгүй. Гэтэл өмнөх Засгийн газрын үед арбитрын шүүхэд ялагдах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Энэ нь чадвар муутай хүмүүсийг төрийн албанд ажиллуулан, олон улсын хэмжээнд асуудлаа хамгаалуулж чадаагүйгээс үүдэлтэй.
Өнөөгийн байдлаар МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын нэр дээр шүүхийн шийдвэрээр төрийн албаны хууль зөрчиж ажлаас халагдсан гэдэг нэг ч шийдвэр гараагүй. Өмнө гарсан алдаа завхралыг залруулахын тулд ажиллаж байсан. МАН-аас томилогдсон сайдууд төрийн ажлыг нэр төртэйгээр биелүүлсэн гэлээ.
ЕРӨНХИЙ САЙД БОЛ АН-ЫНХ БИШ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
Сүүлийн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөл Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон эрх, Засгийн газар кабинетаараа ажиллах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө санал болгож оруулж ирэх, Засгийн газраа бүрдүүлэх эрхэнд халдаж, хууль бус санал санаачлага шийдвэр гаргаж байгаа. Гаргаж байгаа шийдвэр нь мөн цаг хугацааны хувьд оновчтой биш байлаа.
Монголын ард түмэн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж, тэр сэтгэлээрээ нэгэн жилийн турш ажил амьдралаа зохицуулж, ирсэн. Ган гачигтай, эдийн засаг хүнд, иргэдийн аж амьдрал орон нутагт доройтож байгаа цаг үед ЗГ-т ажиллаж байгаа сайд нарыг гаргах тухай ярьсан.
МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлэг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу МАН-д урилга илгээж, сайд нарыг нэр дэвшүүлж ажиллуулсан. МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын асуудлыг Ерөнхий сайд өөрөө оруулж ирж хэлэлцүүлэх ёстой.
Хамтарч ажиллаж байгаа гэрээг зөвхөн нэг талаас биш бодитой дүгнээд гэрээгээ цуцлахад бэлэн байна гэж мэдэгдлээ.
Зургийг: Б.Бямба-Очир