Монголын Жүдо Бөхийн Холбооны Үндэсний шигшээ багийн тамирчин, Хилчин спорт хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Рапид деволепмент группын бөх ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа оюутны Универсиад наадмын алтан медалийг хүртлээ.
Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа Бекичийг 2 мин 55 секундэд цэвэр хожсон бөгөөд өрсөлдөгчөөсөө хоёр вазари үнэлгээ авснаар дэлхийн наадамд түрүүллээ.
Ингэснээр тэрбээр гурав хоногийн дотор хоёр өөр тэмцээнд түрүүлж байна.
Монгол Улсын баг тамирчид түүний медалийн ачаар 13 дугаар байр руу дэвшсэн юм.
Д.Сумьяа энэхүү Универсиад наадмын эхний тойрогт өөрийн мөнхийн өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан-Диг юүко үнэлгээгээр хожжээ. Энэ бөхөд тэрбээр Лондонгийн олимп болон Инчёны Азийн наадмаар ялагдал хүлээгээд байсан. Харин энэ удаад дэлхийн наадамд дэвжээн дээр нь яллаа.
Хоёрдугаар тойрогт АНУ-ын Рейчэл Оливерийг 32 секундэд цэвэр, Францын Амели Гулхарыг 3:10 минутад цэвэр ялж хагас шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд Японы бөх Анзу Ямамотог торгуулиар сөхрүүлэн түрүүлэх замаа зассан юм.
Gwangju-2015 оюутны Универсиад наадмын аварга ОУХМ Д.Сумьяа энэхүү тэмцээнд түрүүлсэн Монголын гурав дахь жүдочоор бүртгэгдлээ. Түүнээс өмнө гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар Монголын жүдочдоос анхлан Универсиад наадамд түрүүлж байсан бол араас нь Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртэж байсан түүхтэй.