Адал явдалд дурлагчдад зориулан бүтээсэн GoPro-ийн камерууд жижигхэн хэмжээтэй, чанартай дүрс авдаг учир хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болсон. Тэгвэл компани шинээр гаргасан бүтээгдэхүүнээ улам жижигхэн болгожээ.
73 грамм жинтэй, 3,6 см хэмжээтэй энэ камер хоёр цагийн турш өндөр нягтралтай дүрс бичиж чадна
Шинэ GoPro Hero4 Session загварыг хоёр үгээр “Том ЁОТОН” гэж тайлбарлаж болох юм. Тодруулбал өмнөх загваруудаас хоёр дахин жижиг гэсэн үг. Дугуйныхаа урд бэхэлж, уурганыхаа үзүүрт уяж, хүүхдийнхээ энгэрт зүүж ер нь яаж л бол яаж ч ашиглаж болно.
Энэ сарын 12-ноос худалдаанд гарах GoPro тийм өндөр үзүүлэлттэй биш ч гэсэн хэрэглэхэд энгийн, авсаархан. 400 ам. долларын үнэтэй энэ камер зарим талаараа iPod Shuffle-тай тун төстэй.
Олон төрлийн товчлуур, дэлгэц байхгүй Shuffle хэрэглэхэд хялбар хэдий ч зах зээл дээр тийм ч амжилттай байж чадаагүй. Магадгүй GoPro Session ч энэ замыг туулж мэднэ.
Учир нь энэ камер дэлгэцгүй, горимыг нь солих нэмэлт товчлуур байхгүй, зай хураагуурыг сольж болохгүй гээд сул тал ихтэй. Гэхдээ 1080 пиксел нягтралтай дүрсийг секундэд 60 кадр хурдтайгаар авдаг, өөрөө усны хамгаалалттай зэрэг нь давуу тал болж байна.
73 грамм жинтэй, 3,6 см хэмжээтэй энэ камер хоёр цагийн турш өндөр нягтралтай дүрс бичиж чадах бол дүүртэл нь цэнэглэхэд 90 минут л хангалттай.