УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Сор кашмер” болон "Хишигтэн гал" компаниудын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Сор кашемир” ХХК ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг байна.
Одоогоор ноос ноолуур ангилан ялгах, ноолуурсамнах, будах, ноос ноолууран утас ээрэх, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехүүд ажиллаж анхан шатны түүхий эдийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгох бүх шатны боловсруулалтыг гүйцэтгэж байгаа талаар үйлдвэрийн дарга Д.Батцэнгэл УИХ-ын даргад танилцуулав. Тус компани нь Хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай гурван тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэйгээр авчээ. Ингэснээр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна.
Сүлжих цехдээ Германы Stoll маркийн найман ширхэг компьютер машинтай болсон. Ингэснээр жилдээ 20-24 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бархасвадь Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 1.8 тэрбум төгрөгийг төлөөд байгаа бөгөөд үлдэгдэл зээлийн эргэн төлөлт графикийн дагуу хэвийн явагдаж байгааг УИХ- ын даргад танилцуулсан юм. Мөн энэ өдөр УИХ- ын дарга “Хишигтэн гал” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь бэлэн хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа шинжилгээний ажлаа 2011 онд эхлүүлжээ. АНУ-ын нарийн мэргэжлийн лабораториудтай хамтран монгол хүний арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнүүдийн найрлагыг гарган авчээ. Одоогоор “S’Miss BB cream” тэргүүтэй цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд худалдаалж байгаа бөгөөд цаашид гоо сайхны үйлдвэрээ өргөжүүлэх зорилготой аж.
Түүнчлэн УИХ-ын дарга “МАК” Хийт бетоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Тус үйлдвэр нь хоногт 900 куб метр евро блок үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах боломжтой. Шинж чанарын хувьд хөнгөн, бат бэх, даац өндөртэй, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй. Дээрээс нь дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой гэдгийг УИХ-ын даргад танилцуулав. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга “Зах зээл чөлөөтэй байх ёстой. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх үүднээс үйлдвэрлэлийг татварын бодлогоороо дэмжих шаардлага байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг олон улсын жишгийн дагуу бид явах юм. Үйлдвэржилтийг дэмжих зохицуулалт бүхий “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ- ын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ бодлогын хүрээнд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр ямар нэг тендерт давуу эрхтэйгээр оролцох зохицуулалтыг хийнэ. Мөн татварын асуудлыг УИХ- аар хэлэлцэхгүй. Үүнтэй холбоотой асуудлыг шийдэх эрхийг Засгийн газарт өгөх учраас үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих бүрэн боломжтой” гэсэн юм.