“ФИФА” буюу ОУХБХ-оос эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх 1991 онд БНХАУ-д зохион байгуулж байсан бөгөөд үүнээс хойш тасралтгүй 4 жил тутамд нэг удаа зохиогдож байгаа билээ. Тэгвэл анхны тэмцээн явагдаж эхэлсэнээс хойш ийнхүү 7 дахь удаагийн тэмцээнээ Канад улсад амжилттай зохион байгуулж улмаар шигшээ тоглолт өчигдөр явагдан АНУ 3 дахь удаагаа дэлхийн аваргын цом хүртлээ.
2011 онд ХБНГУ-д эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож улмаар аваргын төлөө АНУ болон манай ази тивийн шилдэг улс болох Японы багууд тоглож торгуулийн цохилтоор Японы эмэгтэй баг тамирчид хожил байгуулж түүхэндээ анх удаа алтан дагины эзнээр тодорч байсан нь саяхан.
Тэгвэл энэ удаагийн тэмцээнд ч мөн тус 2 баг дахин таарч энэ удаад АНУ-ын баг гол өрсөлдөгч Японы багийг 5-2 харьцаатай буулгаж аван 4 жилийн хүлээлтээ биелүүлсэнээр бөмбөрцгийн шилдэг багаар тодорч чадлаа.
Мөн үүнтэй зэрэгцэн Канад улсын Ванкувер хотноо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/ гишүүн 209 орны төлөөлөгчдийг хамруулсан Эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн хөгжлийн хурал боллоо. Монгол улсаас энэхүү хуралд МХБХ-ны гадаад харилцааны мэргэжилтэн С.Монголжингоо оролцож байна.
МХБХ-ны ерөнхийлөгч ноён А.Ганбаатарын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэ жилээс эхлэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд хэд хэдэн ажлуудыг төлөвлөн хийгээд байна.
Үүнд: Охид эмэгтэйчүүдийн УАШТ-ийг Идэрчүүдийн УАШТэмцээнээс тусад нь гаргаж зохион байгуулсан. Мөн түүнчлэн 7-р сарын 21-27-ны хооронд анх удаа охид эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Үүгээр ч зогсохгүй эмэгтэй шигшээ баг байгуулан Япон улсаас мэргэжлийн дасгалжуулагч урьж ажиллуулахаар болсон нь эмэгтэй хөлбөмбөгийн хөгжих бодлогийн гарцыг зөвөөр эрэлхийлсэн санаа юм.
эх сурвалж: the-mff.mn