Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж 647,710,000 төгрөг төвлөрүүлжээ.
2015 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг тус тус хууль бусаар төвлөрүүлж, иргэдийг хохироосон болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.
Иргэд өөрт учирсан хохирлоо барагдуулахаар нэг нэгээрээ шүүхэд хандахад зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй тул ШӨХТГ нь иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Шударга төрийн төлөө” ТББ болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байна.
2015 оны зургадугаар сарын 13-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна.
“Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг 2015 оны долдугаар сарын 8-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх юм.
Мөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т олгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргах ажлыг зохион байгуулж байна.
2013 оноос 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тээврийн хэрэгслээ ачуулж хууль бусаар хураамж төлсөн, 2014 оноос өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн дугуй түгжүүлсэн иргэд өргөдөл болон холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж эрхээ хамгаалуулах боломжтой болохыг сонордуулж байна.
Эх сурвалж: ШӨХТГ