Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын зүүн жигүүрийн түрүү магнайд хоёр отгон Дархан аваргын хэн нь зогсох нь одоог хүртэл тодорхойгүй байгаа.
А.Сүхбат аварга 2004 онд дархан аварга цолын болзлыг хангачихсан байсан. Г.Өсөхбаяр аварга 2009 онд дархан аварга цол авсан. Тиймээс А.Сүхбат аварга Зүүний магнай буюу наран ургах зүгээс гарна
Энэ талаар А.Сүхбат аварга "Дархан аварга цолыг би 30-аад жил барилдаж авсан. Энэ цолыг булааж авдаггүй юм. Миний хувьд хосгүй үнэтэй зүйл. Одоо мөрдөгдөж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу би дархан аваргын болзлыг 2004 онд хангасан байсан. Би энэ цолыг өөртөө өгчихсөн юм биш, энэ цолыг Ерөнхийлөгч олгодог юм.
Наадмаар би барилдана, гарах ёстой газраасаа гарна. Би Г.Өсөхбаяр аваргын оронд байсан бол энэ асуудалд оролцохгүй байсан.
Уг нь энэ бол Г.Өсөхбаяр, А.Сүхбатын гэж дэвэргээд байх том асуудал биш. Бид найзууд шүү дээ. Эрэмбэ бол шийдэгдчихсэн асуудал. Монгол улсын Ерөнхийлөгч эрэмбийг нь тогтоогоод гардуулаад өгчихсөн. Үндэсний бөхийн холбоо нэг хоёр хүний төлөө биш нийт бөхчүүдийн эрх ашгийг хамгаалсан байгууллага байгаасай. Баяр наадам маань сайхан болоосой гэж хүсч бна" гэлээ.
Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд хоёр аваргыг амжилтаар нь эрэмбэлнэ гэжээ. Барилдааны дүрмийн 3.6.1-д ижил цолтой бол цолыг авахаас өмнөх доод даваагаар нь эрэмбэлнэ гэж заасан байна. Үндэсний бөхийн холбооноос А.Сүхбат аварга гурван удаа долоо давсан, Г.Өсөхбаяр аварга гурван удаа долоо давж, дөрвөн удаа найм давсан гэжээ.
Бөх судлаач Н.Зоригтбаатар "Үүний дөрөв нь А.Сүхбат аваргыг зодог тайлснаас хойш болсон барилдаан.
А.Сүхбат аваргыг 2006 онд зодог тайлснаас хойш Г.Өсөхбаяр аварга долоон жил барилдсан. Долоон жил барилдсан хүнийг долоон жил барилдаагүй хүнтэй яаж харьцуулах гээд байгаа юм бэ?" гэв.
Тэрбээр "Үндэсний бөхийн холбооны энэ бичигт зөвхөн долоо, найм давсныг бичсэн байна. Улсын цол олгодог тавын даваанаас эхлээд шөвгөрснийг тоолоод үзвэл А.Сүхбат аварга нийт 12, Г.Өсөхбаяр аварга есөн амжилт үзүүлсэн гэлээ.
"Товчхондоо А.Сүхбат аварга 2004 онд дархан аварга цолын болзлыг хангачихсан байсан. Г.Өсөхбаяр аварга 2009 онд дархан аварга цол авсан. Тиймээс А.Сүхбат аварга Зүүний магнай буюу наран ургах зүгээс гарна" гэв.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир /mpa.mn/