Google хайлтын систем өнөөдөр буюу долдугаар сарын 7-ны өдрийг тохиолдуулан алдарт “Годзилла”-г бүтээгчдийн нэг болох Японы уран бүтээлч Эйжи Цүбүраяаг онцлов.
Америкчууд “Сувдан эргийг бөмбөгдөж буй бичлэг” дээр түүний дүрснээс ашигласан гэдэг
Ерөнхийдөө өнгөрсөн зуунд “Иргэн Кейн“ уран бүтээлийг туурвиж кино урлагийг орвонгоор нь өөрчилсөн Орсон Уеллестэй нэгэн адил Цүбүраяагийн кино урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг.
Технологийн хөгжил хангалтгүй байсан тэр л үед тусгай эффектийг гайхалтайгаар ашиглаж байсан тэрээр Японы бараг бүх шинжлэх ухааны, уран зөгнөлт бүтээлд гар бие оролцож байжээ.
1901 оны долдугаар сарын 7-ны өдөр хорвоод мэндэлсэн Цүбүраяа 1970 оны нэгдүгээр сарын 25-нд 68 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн аж. Шинжлэх ухааны уран зөгнөлт киноноос гадна Империалист Японы суртал ухуулгын уран сайхны кино хүртэл хийж явжээ.
Сонирхолтой нь дэлхийн хоёрдугаар дайныг дүрсэлсэн суртал ухуулгын кино нь хэтэрхий үнэмшилтэй байсан учраас Америкчууд “Сувдан эргийг бөмбөгдөж буй бичлэг” дээр түүний дүрснээс ашигласан гэдэг.
Годзиллагаас гадна түүний хамгийн алдартай бүтээл нь 1960-аад оны телевизийн цуврал болох “Ултрамен” юм. Түүнчлэн Годзиллаг хэрхэн бүтээсэн тухай сэтгүүлчийн асуултад тэрээр “Би анх Кинг Конгийг үзээд өөртөө “Хэзээ нэгэн цагт яг ийм мангастай кино заавал хийнэ дээ” гэж амласан” гэжээ.
Тийм ч учраас "Горира" буюу Горилла сармагчин, "Күжира" буюу Халим гэсэн үгнүүдийн нийлбэрээс Годзиллагийн нэрийг гарган авсан аж. Годзиллагийн анатомийн бүтцийн тухай сонирхолтой мэдээллийг ЭНД-ээс уншаарай.