Монголчууд бид энэ залууг Санжаасүрэнгийн Мияарагчаа гэдгээр нь танина.
Харин дэлхийн жүдо бөхийн ам бүл түүнийг “Dangerous Mongolia” хэмээн нэрийддэг. 40 жил жүдо бөх тайлбарласан Германы Шейлтон Европын цуврал тэмцээнд С.Мияарагчааг нэг секундэд гурван мэх хийлээ хэмээн ийн нэрийдсэн гэдэг.
Монголын жүдо бөхийн халуун ам бүл С.Мияарагчаа маргааш Монгол Улсын гавьяат тамирчин цол авах болсон талаар зар түгээж нүдээ олсон шагналд нь баяр хүргэцгээж байна.
Дэлхийн шилдэг 16 бөх уригдаж барилддаг "World Masters" тэмцээнд хоёр жил дараалан дэлхийн шилдгүүдийг сөхрүүлсэн шилдэг жүдоч. Эрэгтэйчүүдийн -66кг-д чансаагаараа нэгдүгээрт Х.Цагаанбаатар, аман хүзүүнд С.Мияарагчаа бичигдэж явсан гайхалтай амжилт түүнд бий.
Жүдо бөхийн хатуу дэг жаягийг арван гурван жилийн өмнө анх дагаснаас хойш тэрээр өнөөг хүртэл тамирчин хүний ялалт, ялагдлын буухианд өртөөлж, гэмтэл бэртэл, бэрхшээл бүхнийг гэтэлгэсээр яваа билээ.