“General Motors”-ийн БНХАУ дахь борлуулалт АНУ-тай харьцуулахад доогуур байна. Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларсан болон зах зээлийн өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой аж.
Тодруулбал дотоодын автомашин үйлдвэрлэгчид нь “General Motors”-оос харьцангуй хямд үнэтэй автомашин санал болгож байгаа нь борлуулалт тааруу байхад нөлөөлжээ. Энэ оны эхний зургаан сард “General Motors” болон тус компанийн хамтарсан үйлдвэрүүд БНХАУ-д нийт 1.7 сая автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар өссөн дүн болжээ.
Харин АНУ-д “General Motors”-ийн борлуулалт 4.5 хувиар өсчээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, хөрөнгийн зах зээл нь тогтворгүй болоод байгаа энэ үед иргэд зарцуулалтаа багасгаж, хэмнэх зарчим баримталж байна.
Тиймээс “General Motors” болон тус компанийн “SAIC Motor”-той хамтарсан үйлдвэр нийт 40 загварынхаа үнийг БНХАУ-д бууруулсан юм. Харин АНУ-д эсрэгээрээ энэ эхний хагас жил автомашин үйлдвэрлэгчдийн хувьд сүүлийн 10 жилд байгаагүй таатай үе байжээ.