УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Энэ хууль 2015 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Замын хөдөлгөөнд оролцогч жолооч, явган зорчигчдод хамаатай олон өөрчлөлт орж, хууль чангарсан тул үлдсэн хоёр сарын хугацаанд хуулиа сурталчлах ажлыг сайн хийх хэрэгтэй хэмээн УИХ-ын дарга З.Энхболд санууллаа.
Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрт энэ хуулийн шинэ зохицуулалтын талаар хичээл оруулна хэмээн хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү хэлэв.
Хуулиас гадна Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг батлан зэрэг хэрэгжүүлж эхлэх юм байна. Энэ хуульд согтуутууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг нэг сая төгрөгөөс дээш торгоно. Давтан үйлдэл бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Мөн эцэг, эхчүүд 10-аас доош насны хүүхдүүдийг хөтөлж, зам хөндлөн гаргана гэх мэт олон өөрчлөлтийг хуульд оруулжээ.