Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт өнөөдөр /07.08/ орой эхлэх гэж байна. Дээд хэмжээний уулзалт 8-10-ны хооронд буюу гурван өдөр үргэлжлэх бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Уфа руу очих аж.
Өнөө орой БРИКС-ийн гишүүн орнуудын Ерөнхийлөгч нар оройн зоог арга хэмжээ зохион байгуулагдана.
ШХАБ болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт давхар болж байгаатай холбогдуулан Бразиль, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг улсын Төрийн тэргүүнүүдээс гадна Европ-Азийн эдийн засгийн холбооны удирдлагууд ОХУ-д иржээ. Энэ удаагийн Уфагийн уулзалт их өргөн утга агуулгатай, олон удирдагчид цугласан уулзалт болно гэдгийг ТАСС агентлаг онцолж байна.