“Mercedes Benz” Япон дахь борлуулалтаараа “Volkswagen”-ийг ардаа орхиж, импортын автомашин нийлүүлэгч топ брэнд боллоо.
Учир нь “Daimler”-ийн “Mercedes Benz” брэндийн борлуулалт эхний хагас жилд 19 хувиар өсч, 32.6 мянган автомашинд хүрсэн бол “Volkswagen”-ийн борлуулалт эсрэгээрээ 17 хувиар буурсан байна.
2000 оноос хойш Японы импортын автомашины зах зээлд тэргүүлсэн “Volkswagen” компани ийнхүү “Mercedes Benz”-д борлуулалтаа алдсан нь олон улсын анхаарлыг татаж байна.
Японд автомашины зах зээлийн өсөлт тааруу байгаа ч тансаг зэрэглэлийн автомашины эрэлт сайн байгаа нь “Mercedes Benz”-ийн борлуулалтад голлох нөлөө үзүүлжээ.
Мөн тус брэнд шинэ загваруудаа ээлждараалан танилцуулж байгаа нь хэрэглэгчдийг татах нэг гол хүчин зүйл болж байна гэж салбарын мэргэжилтнүүд онцолсон байна.