Эмээ өвөөгийн хөшөө намайг бага байхад л одоогийн Тэнгис кино театр хүрэх замд байдаг байлаа. Гэтэл уран барималч Р.Энхтайваны 1983 онд урласан “Өвөө, эмээ хоёр” баримлын эх загвараар хийсэн энэ хөшөө хэдэнтээ бууриа сэлгэж байжээ.
Анх Циркийн гудамжинд байрлуулсан хөшөөг удалгүй 5-р сургуулийн өмнө байрлуулсан бөгөөд эцэст нь энд замын дунд авч ирж тавьсан аж. Гэтэл Р.Энхтайван хүүхдүүд тоглож байхаар бодож бүтээлээ урлаж байсан гэдэг.
Харамсалтай нь хөшөөг зөөсөөр байгаад сүүлдээ хоёр замын голд хүүхэд тоглох нь байтугай, замаар өнгөрөх хүмүүст ч олигтой харагдахгүй газар тавьчхаж. Дээрээс нь анхны загвар ямар ч нүд амгүй байсан нь хүүхдэд өөрсдийнх нь өвөө эмээг санагдуулах зорилготой байсан гэнэ.
Учир нь нүд, ам сийлчихвэл хэн нэгэнтэй төстэй болчих аж. Гэхдээ энэ оны тавдугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачлагаар Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд шинээр сийлсэн “Өвөө, эмээ хоёр” чулуун хөшөөг босгосон юм байна.