“Эрх чөлөө” зуны сургууль нь залууст чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд болох эрх чөлөө, хүний эрх, ардчиллын суурь үнэт зүйлсийг иргэний боловсролын түвшинд цэгцтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилготой хөтөлбөр юм.
Сургалт 6 хоногийн хугацаатай, 40 цагийн хөтөлбөр бөгөөд хүний эрхэм чанар, ардчилал, хүний эрх, тэгш эрх, эрх зүйт ёс, чөлөөт эдийн засаг, шударга ёс зэрэг сэдвүүдийг хамарсан, эрчимжүүлсэн сургалт явуулдаг байна. Жил бүрийн сургалтыг байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулж, залуус хамт амрангаа хөгжилтэй хэлбэрээр чухал сэдвүүдийг суралцах, эргэцүүлэх боломж олгодгоороо онцлог аж.
Сургалтын хөтөлбөр нь ярилцлага, мэтгэлцээн, оролцоот аргуудад түшиглэнэ. Мөн залууст үлгэр дуурайл болохуйц нийгмийн зүтгэлтэн, манлайлагчид зочноор оролцдог байна.
Ирэх сарын 3-9-ний хооронд үргэлжлэх хөтөлбөрийг нийгэм, орчиндоо идэвхтэй, мэдээлэлтэй, оролцоотой байхыг зорьдог, 20-28 насны залууст зориулсан бөгөөд оролцогчдын мэргэжлийг харгалзахгүй ч нийгмийн идэвхтэй, манлайлагч бол давуу тал болох гэнэ.