Бүгд найрамдах Эстони улсын Гадаад харилцааны яам, тус улсын Бээжин дэх ЭСЯ, Монгол улс дахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран Таллинны их сургуулийн Балтийн кино урлаг, медиа сургуульд суралцах богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Богино хугацааны энэ сургалтад оролцох хүсэлтэй сэтгүүлчдийг урьж байгаа юм. Хөтөлбөрийн санхүүжилтийг Бүгд найрамдах Эстони улсын Гадаад харилцааны яамны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн сан хариуцна.
Сургалтыг Эстонийн улсын нийслэл Таллин болон бусад хотуудад 5 хоногийн хугацаатай зохион байгуулах юм. Ингэхдээ Эстонийн хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн салбарын (хөдөө аж ахуй, эрүүл мэнд, даатгал, аялал жуулчлал, боомт, боловсрол, г.м.) өнөөгийн байдлыг сэтгүүлчдэд танилцуулна..
Энэ хөтөлбөрт оролцох хүсэлтэй сэтгүүлчдийн сонгон шалгаруулалтыг Монгол улс дахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулах бөгөөд хүсэлт гаргагч нь дор дурьдсан шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материал, хариуцах үүргийг бүрэн дүүрэн хангасан байх шаардлагатай юм байна.
Шалгуур үзүүлэлт:
·Монгол улсад одоо оршин сууж буй Монгол улсын иргэн байх,
·Сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
·Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,
·Мэргэжлээрээ одоо ажиллаж байх,
·Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
·Намтар (холбогдох хаяг, утас, и-мэйл оруулах), (Англи хэл дээр),
·Монгол улсын хүчинтэй гадаад паспорт,
·Дипломын хуулбар, хавсралтын хамт,
·Хөтөлбөрт оролцох өөрийн хүсэлт (Англи хэл дээр),
·Ажил олгогчийн тодорхойлолт: Хөтөлбөрт оролцохоор сонгогдсон тохиолдолд хүсэлт гаргагчийг уг сургалтад оролцуулахад татгалзахгүй, сургалтад оролцох хугацааны цалинг олгох ба ажлын байрыг хадгалах, эх орондоо буцаж ирсний дараа хийх ажлын төлөвлөгөө зэргийг тусгасан байх (Англи хэл дээр).
Хариуцах үүрэг:
Сонгогдсон сэтгүүлч эх орондоо буцаж ирээд дор дурдсан ажлуудыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн өөрийн байгууллагын албан тоотыг ирүүлэх (Англи хэл дээр):
Хөтөлбөрийн талаар өөрийн байгууллага дээр сургалт зохион явуулах (баримтжуулан зохион байгуулагчдад илгээх),
МСНЭ-ээс зохион явуулах нээлттэй уулзалтад оролцож, авсан мэдээ, мэдлэгийг мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцах (баримтжуулан зохион байгуулагчдад илгээх),
Сургалт, танилцах аяллын тухай 3 хүртэлх нийтлэл, сурвалжлага, ярилцлага бичиж нийтлүүлэх ЭСВЭЛ 3 хүртэлх мэдээ, 20 минутын нэг нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд цацах (уг даалгаврыг байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамааран урьдчилан ярилцан тохиролцоно).
Хүсэлт гаргагч дээрх үзүүлэлтийг бүрэн хангасан бол материалаа Монгол улс дахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар (estonia.hc.mongolia@gmail.com), Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (CMJ@journalism.org.mn) и-мэйл хаяг руу цахим хэлбэр (pdf.)-ээр тус тус илгээнэ.
Мөн хүсэлт гаргагч дээр дурдсан 3 заалтыг бүрэн хангаагүй бол сонгон шалгаруулах явцаас шууд хасагдах юм байна.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын явцыг дор заасан хуваарийн дагуу явуулах бөгөөд шалгарсан хүсэлт гаргагчийг ярилцлагад урьж, эцсийн шийдвэрийг гарган хариуг и-мэйлээр албан ёсоор мэдэгдэх аж.
Долдугаар сарын 31: Хүсэлт гаргагчдийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 18:00 цаг хүртэл байна.
Наймдугаар сарын 1-9 Хүсэлт гаргагчдын материалтай танилцсаны дараа сонгон шалгарсан хүсэлт гаргагчдыг ярилцлагад урина.
Наймдугаар сарын 11: Сонгон шалгарсан хүсэлт гаргагчидтай ярилцлага хийнэ.
Наймдугаар сарын 14: Сонгон шалгарсан хүсэлт гаргагчид сонгон шалгаруулалтын албан ёсны эцсийн шийдвэрийг мэдэгдэнэ.
Есдүгээр сар: Сонгон шалгарсан хүсэлт гаргагчидтай сургалт, танилцах аяллын бэлтгэл ажлын талаар зөвлөгөө өгөх уулзалтыг хийнэ. Шенгений виз авах материалыг бүрдүүлэн ЭСЯ-нд өгнө.
2015 оны 10 дугаар сар: Монгол улсын сонгогдсон сэтгүүлчдийн баг Бүгд Ннайрамдах Эстони Улс руу аялна.
Гэрэл зургийг berkeley.edu сайтаас ашиглав.