Монгол болон ОХУ-ын иргэд 30 хоног хүртэлх хугацаанд харилцан визгүй зорчдог болсноос хойш хилийн дээс алхах монголчууд ихээр нэмэгдсэн.
Тэгвэл ОХУ-руу анх удаа хувийн автомашинтайгаа аялахаар төлөвлөж буй танд Алтанбулаг-Хиагт боомтоор гарахад юун дээр анхаарч, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө хүргэе.
/Тус зөвлөгөө нь зөвхөн хувийн жижиг тэрэгтэй аялагчдад зориулсан бөгөөд улс хоорондын зорчигч тээвэр болон ачааны машинтай хилээр гарах гэж буй иргэдэд хамаарахгүй болно/.
Алтанбулаг боомт нь өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс эхлэн 24 цагаар ажилладаг болсон тул та хэдийд ч очсон хилээр гарах боломжтой юм. Мөн 2006 оноос өмнө гадаад паспорт авсан иргэд саадгүй зорчих боломжтой болсон.
Гадаад паспорт
Хилийн дээс алхах гэж байгаагийн хувьд нэн түрүүнд та гадаад паспортоо бэлдсэн байх хэрэгтэй.
Дөнгөж төрсөн нярай хүүхдэд ч заавал паспорт авах шаардлагатай юм.
Өмнө нь гадаад паспорт авч байгаагүй бол Иргэний бүртгэл мэдээллийн төвд эртнээс бичиг баримтаа бүрдүүлэн, паспорт авах хүсэлтээ өгөх хэрэгтэй. Учир нь гадаад паспортыг шуурхайгаар ажлын гурав хоногт, энгийнээр ажлын арав хоногт гаргадаг байна.
Харин паспортын хүчинтэй хугацаа дууссан бол та зохих төлбөрөө төлөөд тухайн өдөртөө багтаан сунгуулах боломжтой.
/Гадаад паспорттой холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу/
Жолоочид шаардлагатай бичиг баримт
Машин жолоодож буй жолооч өөрийн гадаад паспортаас гадна дараах бичиг баримтыг заавал бүрдүүлсэн байх шаардлагатай.
Үүнд:
- Жолооны үнэмлэх /ангиллын дагуу/
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- Жолоочийн хариуцлагын даатгал
- Бусдын тээврийн хэрэгсэлтэй бол орос хэл дээр нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл /Доверенность/
- Албаны машинтай бол байгууллагын албан томилолт /Командировочное удостоверение/
- Тээврийн хэрэгсэл банкны эзэмшил /лизинг/-д байгаа бол тухайн банкны албан бичиг
Дээр бичсэнчлэн таны зорчиж буй автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр жолоочийн өөрийнх нь нэр байхгүй тохиолдолд /өөрөөр хэлбэл жолоочийн албан ёсоор эзэмшдэг автомашин биш бол/ заавал итгэмжлэл, албаны томилолт эсвэл банк эсвэл ББСБ-аас өгсөн албан бичиг шаардлагатай болохыг анхааруулж байна.
Учир нь бусдын нэр дээрх тээврийн хэрэгслийг ямар нэг нотлох баримтгүйгээр жолоодож байгаа тохиолдолд ОХУ-ын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд шаардлага хангахгүй хэмээн буцаадаг юм.
Монголын гааль
Алтанбулаг боомтын 1-р постонд та тээврийн хэрэгслийн даатгал хийлгэх шаардлагатай. Даатгалд машинаас шалтгаалж 1850 рубль /өнөөдрийн ханшаар 64750 төг/ төлнө. Ингэснээр ОХУ-ын нутаг дэвсгэр дээр тээврийн хэрэгсэл осолд өртөхөд нөхөн төлбөр авах эрхтэй болох юм. Төлбөрийг рубль болон төгрөгөөр хийх боломжтой.
2-р пост дээр 6000 төгрөгний хураамж төлөхөөс гадна хог хаягдлын хураамжид хүн бүр 500 төг төлнө.
Харин ОХУ-ын гаальд ямар нэг хураамж төлөхгүй.
Танд чухалчлан сануулахад бага насны хүүхэдтэйгээ явж байгаа бол зориулалтын машины суудалд заавал суулгаж, хамгаалалтын бүс бүсэлсэн байх хэрэгтэй.