Хөшөө дурсгалаа таньж мэдэцгээе #5 Торгоны зам

Сэтгүүлч А.Ихсанаа

2015-07-22 15:55 GMT+8

 

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сард “Улаанбаатар-Уран баримал” нэртэй наадам зохион байгуулжээ. Наадамд нийт 45 уран бүтээлчийн 88 бүтээл ирсэн бөгөөд үүнээс шалгарсан 15-ыг нь нийслэлийн гудамж талбайд байрлуулахаар болсон юм.
 
Эдгээрийн дундаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, хуучин Танктай хөшөө байрлаж байсан авто замын уулзварт байрлуулсан “Торгоны зам” цогцолборыг онцолж байна. Одоогийн байдлаар ганцхан тэмээ замын дунд байршуулсан байгаа ч, тун удахгүй жингийн таван тэмээ алхаж явааг дүрслэх үлдсэн дөрвөн тэмээг байрлуулах аж.
 
Тэмээ тус бүр нь 350 см өндөр, 520 см урт, 260 см өргөнтэй юм байна. “Хөх Нар” контемпорари төвийг 2002 онд үүсгэн байгуулж байсан уран бүтээлч Ё.Далх-Очир энэхүү цогцолборыг урлаж байгаа аж.
 
Бүтээн байгуулалтыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөсөн төдийгүй “Торгоны зам” цогцолбор нь элсэн манхан бүхий орчинтой, хөвөөгөөр нь цэцэг тарьж, гэрэлтүүлэг хийсэн, сандал сүүдрэвчтэй сайхан газар болох юм байна.
 
Сонирхуулахад анх “Нүүдэл” гэж нэрлэж байсан тэмээн жингийн цуваа нийслэлийн төв рүү алхаж байгаа нь эд баялгийг эх орондоо авч ирж буйн бэлгэдэл ажээ. Түүнчлэн хүч тэнхээ ихтэй, холын замд тэсвэртэй таван хошуу малын нэг тэмээг онцгойлон цогцолборын төв болгосон нь эх орны хөгжил дэвшил, түүхэн соёлыг харуулах зорилготой юм. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 1581 санал өгсөн байна.

Дээшээ