Дөрвөн улирлын хамгийн таатай сайхан нь зун цаг. Зуны улирал ирэхээр сэтгэл санаа нэг л өрнүүн, урамтай, хөнгөн болдог. Тийм ч учраас зуны улиралд хүн болгон ээлжийн амралтаа авч, гэр бүл, найз нөхөдтэйгээ цагаа өнгөрүүлэхийг хичээдэг шүү дээ.
Бид танд гэр бүлээрээ тухлан сууж, халуун дулаан яриа өрнүүлэнгээ Юнивишнийн видео санд шинээр нэмэгдсэн кинонуудыг үзэхийг санал болгож байна.
The Second Best Exotic Marigold Hotel (2015)
2012 онд бүтээгдсэн хит киноны үргэлжлэл энэ ангид Sonny, Sunaina хоёрын хурим ойртохын хэрээр The Best Exotic Marigold Hotel болон энэ зочид буудалтай холбоотой хүмүүсийн асуудлууд ар араасаа хэрхэн цувран гарч, мөн шийдэгдэж байгааг хөгжилтэйгөөр үзүүлжээ. Тус кинонд та бидний сайн мэдэх олон алдартай жүжигчид тоглосон бөгөөд товч дурьдвал Judi Dench, Maggie Smith, Dev Patel, Bill Nighy, Richard Gere юм. Та энэхүү киног үзэхийг хүсвэл Юнивишнийн Hollywood box-оос үзээрэй.
The Boy Next Door (2015)
Нөхрөөсөө тусдаа амьдраад удаагүй байгаа Claire (Jennifer Lopez)-ийн шинэ хөршөөр Noah (Ryan Guzman) хэмээх өсвөр насны хүү нүүж ирнэ. Noah ирснээсээ хойш Claire-ийн хүү Kevin-тэй найзлах болж, бүр Claire-ийн багшилдаг сургуульд суралцах болов. Энэ үеэс эхлэн хүүгээс нь ялгаагүй Noah өөртэй нь сээтэгнэж эхлэхийг мэдэрсэн Claire санаандгүй түүнтэй дотно харьцаанд оржээ. Claire цаашид энэ харьцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүйнх нь төлөө Noah аймшигтай авир гаргаж эхлэнэ. Үргэлжлийг тус киноноос хүлээн авч үзээрэй.
Manny (2015)
Мэргэжлийн боксын дэлхийн аварга Manny Pacquiao ер бусын амьдралыг туулж өнгөрүүлснээрээ алдартай. 14 настайдаа Манила хотын гудамжинд хоног төөрүүлж байсан тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд Филиппиний бокс сонирхогчдын үндэсний багт элссэнээр тамирчин болох гараагаа тавьжээ. Олон тэмцээнд амжилт гаргаж, нэрээ дуурсгасан Manny 2007 оноос улс төрд орсон юм. Та энэхүү киног үзэхийг хүсвэл Юнивишнийн Hollywood box-оос үзээрэй.
Mockingbird (2014)
Залуу хос Tom (Todd Stashwick), Emmy (Audrey Marie Anderson) болон коллежийн оюутан Beth (Alexandra Lydon), өсвөр насны хөвгүүн Leonard нарын гэрийн үүдэнд нэгэн нууц тэмцээний урилга иржээ. Тэмцээнд ялахын тулд тэдэнд үлдээсэн камерт бичлэг хийх ёстой гэх энгийн нэгэн заавар байлаа. Tom, Emmy хоёр гэрийнхээ тухай бүгдийг бичих бол Beth үүнийг цагийн гарз гэж үзнэ. Гурван багийг зориудаар сонгосон зааварлагч юу сэтгэсэн нь хамгийн аймшигтай …
Bicentennial Man (1999)
Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр гэр орны ажлаа роботуудаар хийлгэдэг болох цаг үе нэгэнт иржээ. Richard Martin (Sam Neill)-ын гэр бүлийн туслахаар ирсэн Andrew (Robin Williams) жирийн нэг робот биш хүн шиг сэтгэл хөдлөлтэй болохыг хүүхдүүд нь санаандгүй олж мэджээ. Ийнхүү тэдний гэр бүлийн үнэнч туслах болсон Andrew 2005 оноос хойш 200 гаруй жил наслахдаа гадна төрхөөрөө л робот болохоос хүнээс ялгаагүй болохоо батлан харуулж чадна.
Kung Fu Hustle (2004)
1930-аад оны Шанхай хот. Дээрмийн бүлэг нь Axe Gang хотод өөрсдийнхөө ноёрхлыг тогтоож замд нь таарсан хэнийг ч бай төвөггүйхэн устгадгаараа зартай байлаа. Энэ бүлэгт Sing, Bone хоёр элсэхийг хүссэн ч бүтэлгүйтнэ. Гэхдээ Sing-ийн чадвар толгойлогчид таалагдсан учир бүлэгт элсэхийн тулд өөрсдийнх нь дайсан хатагтайг устгах даалгавар өгөв. Харин хатагтайг устгахаар явсан Sing түүний ямар сайн хүн болохыг төвөггүйхэн ухаарна.
The Soloist (2009)
Сэтгүүлч Steve гудамжинд тун уран яруу хийлчний тоглолтыг санаандгүй сонсчээ. Шизофрени өвчтэй, гэр оронгүй Nathaniel цагтаа хөгжмийн шилдэг сургуульд суралцаж байжээ. Steve түүний талаар нийтлэл бичсэн нь уншигчдын сэтгэлд хүрч нэг уншигч Nathaniel-д морин хийл хүртэл илгээнэ. Улмаар Nathaniel-ийг эргэн хэвийн амьдралд нь оруулахын тулд Steve хэрхэн зүтгэсэн бодит түүхээс энэ киног сэдэвлэн бүтээжээ.
Up (2009)
Алдарт аялагч Muntz шиг болохыг мөрөөддөг 8 настай Carl өөртэй нь ижил хүсэлтэй Ellie-тэй танилцана. Тэр хоёр бие биедээ дурлан гэрлэж, хамтдаа нэгэн цагт Muntz-ийн нээсэн Paradise Fall руу аялах талаар мөрөөдөж мөнгө цуглуулдаг байв. Гэвч мөрөөдлөө биелүүлж чадаагүй байсаар нас өндөр болсон Ellie нэг л өдөр нас барахад Carl заавал Paradise Fall-руу явахаа амлажээ. Харин тэр аяллаа өөрийн байшинтайгаа хийхээр шийдсэн байв.
Анчид (2015)
Closer (2004)
Зохиолч Dan (Jude Law) Лондонд саяхан нүүж ирсэн тайчигч бүсгүй Alice (Natalie Portman)-тай танилцаж дурлалт хос болно. Үүнээс жилийн дараа Alice-ийн амьдралаар бичсэн номынхоо зургийг авахуулахаар Dan зурагчин бүсгүй дээр ирсэн нь Anna (Julia Roberts) байлаа. Dan хэдий найз бүсгүйтэй ч Anna-г илт шохоорхон түүний өмнөөс чатад шүдний эмч Larry (Clive Owen)-тай танилцана. Удалгүй Anna, Larry хоёр танилцаж гэрлэв. Харин энэ дөрвөн хүний дунд өрнөх хайр хэрхэн төгсөх бол?
Spider-Man 2 (2004)
(Tobey Maguire)-т хүндхэн үе тохиов. Сэтгэлээ нээж амжаагүй хайртай бүсгүй нь өөр хүнтэй сүй тавьж, өдөр тутмын сонинд түүнийг элдэв янзаар муулж бичих болжээ. Мөн сайн найз Harry (James Franco) нь цөмийн физикч, доктор Octavius (Alfred Molina)-ын төслийг санхүүжүүлэх болов. Доктор Octavius-ын эрчим хүчний туршилт амжилтгүй болох үед Хүн-Аалз байж таарснаар тэдний хооронд дайн эхэлнэ.
Typhoon(2005)
Умард Солонгост гэр бүлд нь тохиолдсон аймшигт явдал Myung-sin-ийг хэнийг ч өрөвдөж хайрладаггүй харгис өшөө авагч болгожээ. Солонгосын хойгт цөмийн бөмбөг хаяхаар төлөвлөсөн тэр цөмийн бөмбөг идэвхижүүлэх зааврыг хулгайлсныг Өмнөд Солонгосын тагнуулынхан олж мэддэг. Түүнийг бариулахаар тэнгисийн цэргийн дэслэгч Kang-ыг Зүүн Европ руу илгээв. Харин Myung-sin амархан бууж өгөх хүн огт биш байв.
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...